Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Трансгейт интернэшнл ХХК Замын-Үүдэд үйлдвэрийн туршилт хийх явцдаа газ алдсан асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 21 секунд

2023 оны 5 дугаар сарын 29-нд Замын-Үүд сум 2023 оны 05 дугаарын сарын 26-28 ны өдрүүдэд Трансгейт интернэшнл компани нь Уул Уурхайн Яамны Газрын тосны бүтээгдэхүүн боловсруулах 594 дугаар бүхий тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Замын-Үүд суманд үйлдвэрээ ашиглалтад оруулах туршилтыг ажлыг зохион байгуулжээ.

Бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцад техникийн газ үнэртэж Замын-Үүд суманд их хэмжээгээр үнэртэж иргэд бухимдаж гомдол мэдээлэл гаргасан бөгөөд Замын-Үүд сумын Онцгой комиссын даргын үүрэг чиглэлийн дагуу тухайн газарт ажиллаж аюулгүй байдлыг хангуулж туршилтын үйлдвэрлэлийг 2023 оны 05 дугаар сарын 28-ны 08:00 зогсоожээ.

Трансгейт интернэшнл ХХК Замын-Үүд сумын ард иргэдээс уучлалт хүсэж дахиж алдаа дутагдал гаргахгүй үйлдвэрлэлийн үйл ажиллагааг сайжруулах, техник тоног төхөөрөмжөө шинэчилж дараагийн үйл ажиллгааг явуулах болно гэж мэдэгдсэн бол одоогоор үйл ажиллагаагаа бүрэн зогсоожээ.

Тодруулбал, уг асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд одоогоор хүнд хордож эмнэлэгт хүргэгдсэн хүн байхгүй хэмээн мэдээллээ

ҮЙЛ ЯВДАЛ: “Цахим орчинд хүний эрхийг хамгаалах эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь“  ЭШХ болно
ҮЙЛ ЯВДАЛ: “Цахим орчинд хүний эрхийг хамгаалах эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь“ ЭШХ болно
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ