Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улс Франц Улстай хамтарч Сансрын холбооны үндэсний хиймэл дагуул хөөргөнө

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 35 секунд

Бүгд Найрамдах Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макроны Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр “Үндэсний хиймэл дагуул” төслийг хамтран хэрэгжүүлэхээр харилцан тохиролцсон бөгөөд хоёр улсын хамтарсан тунхаглалд энэ тухай бататган тэмдэглэсэн байдаг.

Түүнчлэн 2023 оны тавдугаар сарын 12-нд УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөл Франц улсад “Талес Алениа Спейс” компанид энэхүү хамтын ажиллагааны бэлтгэл ажлыг хангахаар ажилласан байдаг байна.

Монгол Улс үндэсний хиймэл дагуултай болсноор дотоодын сансрын холбооны өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ шаардлагыг хангаж, бие даасан мэдээлэл харилцааны сувагтай болох юм. Түүнчлэн бие даасан хараат бус үндэсний сүлжээтэй болох нь үндэсний аюулгүй байдалд чухал нөлөө үзүүлнэ.

Мөн дэд бүтцийн хүрэлцээгүй байдал шийдэгдэж, алслагдсан газар болон шилэн кабелийн сүлжээ хүрэх боломжгүй бүс нутгийг өндөр хурдны интернетээр хангаж, хөдөө аж ахуй, газар тариалан, уул уурхай, аялал жуулчлал, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээнд цахим шилжилтийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх чухал ач холбогдолтой хэмээн үзэж байгаа юм байна.

Монголд анх удаа “Air show” зохион байгуулна
Монголд анх удаа “Air show” зохион байгуулна
 
Улс тунхагласны ойд зориулсан бөхийн барилдаанд Улсын заан С.Сүхбат түрүүлж, Улсын харцага Б.Зоригтбаатар үзүүрлэлээ
Улс тунхагласны ойд зориулсан бөхийн барилдаанд Улсын заан С.Сүхбат түрүүлж, Улсын харцага Б.Зоригтбаатар үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.