Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Баярцогтын хоёр дүүгийн БЗС-гаас авсан 64 мянган ам.долларын зээлийг Л.Гантөмөр тушаал гарган, тэглэжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 39 секунд

Гэрээний үүргээ биелүүлсэн хэмээх үндэслэлээр БЗС-гаас авсан зээлээ тэглүүлсэн зээлдэгчдийн нэрс болон чөлөөлөхөөр шийдвэрлэсэн тухайн үеийн сайд нарын тушаал ил болоод буй.

Тухайлбал, Сангийн сайд асан Сангажавын Баярцогтын хоёр дүү болох С.Баярбат, С.Баярмаа нар нь АНУ-д суралцахдаа Боловсролын зээлийн сангаас авсан зээл болон хүүгийн төлбөрт тус бүр 32 мянган ам.доллар буюу нийт 64 мянган ам.долларын өртэй байжээ. Харин үүнийг нь 2013 оны "Зарим хүмүүсийн гэрээний биелэлтийг тооцон дуусгавар болгох тухай" БСШУ-ны сайдын А185 тоот тушаалын дагуу чөлөөлжээ. Ингэхдээ гадаадад их дээд сургуулиа төгсөж ирээд гэрээний дагуу Монгол Улсад 5 болон түүнээс дээш жил үр бүтээлтэй ажилласан хэмээх үндэслэлээр зээлийг нь ийнхүү тэглэсэн аж. Тухайн үед БСШУ-ны сайдаар Л.Гантөмөр ажиллаж байв.

С.Баярбатын хувьд зээлээс чөлөөлөгдөх үедээ ҮХЯ-нд Нэгдсэн бодлого стратегийн төлөвлөлтийн газрын орлогч даргаар ажиллаж байсан бол С.Баярмаа нь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдийн нийгэмлэгт ажиллаж байсан аж.

Тэдний зээлийг тэглэх тушаал гарсан өдөр буюу 2013 оны тавдугаар сарын 22-ны өдрийн ам.долларын ханшаар тооцож үзвэл, С.Баярцогтын хоёр дүүгийн нийт 92 сая төгрөгтэй дүйцэх зээлийг тэглэсэн гэсэн үг юм.

УИХ-ын тамгын газрын ЕНБД асан Ц.Цолмонгийн 37 мянган ам.долларын зээлийг Ё.Отгонбаяр сайдын үед тушаал гаргаж ТЭГЛЭЖЭЭ
УИХ-ын тамгын газрын ЕНБД асан Ц.Цолмонгийн 37 мянган ам.долларын зээлийг Ё.Отгонбаяр сайдын үед тушаал гаргаж ТЭГЛЭЖЭЭ
 
Б.Найдалаа: Бид эдийн засгаа өсгөж, орон нутгаа хөгжүүлье гэвэл “Эрчим хүчний реформ“-ийг зайлшгүй хийх шаардлагатай
Б.Найдалаа: Бид эдийн засгаа өсгөж, орон нутгаа хөгжүүлье гэвэл “Эрчим хүчний реформ“-ийг зайлшгүй хийх шаардлагатай
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.