Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын удирдлагууд орон нутагт ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 14 секунд

ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг орон нутаг дахь эрүүл мэндийн даатгалын хэлтсүүдийн өдөр тутмын үйл ажиллагаатай танилцах, ЭМД-ын тухай хуулийн хэрэгжилт, үр дүнд үнэлгээ-дүгнэлт өгч, нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор Төв, Өмнөговь, Дундговь аймгуудад ажиллана.

Ажлын хэсэг өнөөдөр Төв аймагт ажиллаж байгаа бөгөөд тус аймгийн ЭМД-ын хэлтсийн үйл ажиллагаатай танилцахаас гадна эрүүл мэндийн байгууллагуудтай уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Уулзалтаар ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолын явц, хэрэгжилт, ЭМД-ын бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр хийгдсэн ажлуудтай танилцах, ЭМД-ын хамралтыг нэмэгдүүлэх болон нэхэмжлэлийн хяналт, газар дээрх хяналт шалгалт, чанарын үнэлгээ, эмнэлзүйн аудитын гүйцэтгэлийн тайлангийн хэрэгжилттэй танилцаж ажиллана.

ЭМДЕГ нь орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг ойртуулах, эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс хамгаалах зорилтын хүрээнд 21 аймаг, хоёр дүүрэгт ЭМД-ын хэлстүүдээр дамжуулан үйл ажиллагаагаа явуулж байна.

ГЕГ: 310 кг байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсныг илрүүллээ
ГЕГ: 310 кг байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсныг илрүүллээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.