Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөгжлийн банк “Самурай“ бондын 30 тэрбум иений өрөө төлж барагдуулах эх үүсвэрээ бий болгожээ

Огноо
Унших
1 минут 11 секунд

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан зарим шийдвэрүүдийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өгсөн юм. Тодруулбал,

"2022 оны хувьд Хөгжлийн банкны тавьсан нэг гол зүйл нь чанаргүй зээлээ бууруулах байсан. 2022 оны эцэст 1 их наяд 56 тэрбум төгрөгийн чанаргүй болон үндсэн зээлээ төлүүлж, Хөгжлийн банкны эх үүсвэр нэмэгдсэн. Үүний үр дүнд энэ оны 12 сард төлөгдөх 30 тэрбум иений "Самурай" бондын төлбөрийг төлж барагдуулах эх үүсвэрээ бий болгосон.

Харин энэ есдүгээр сард төлөгдөх 500 сая ам.долларын "Евро" бонд дээр ажиллаж байна. Одоогоор 86 сая ам.долларын бондыг эргүүлэн худалдаж авсан.

2022 онд Хөгжлийн банкны удирдлагын банк хангалттай сайн ажилласан тул Засгийн газраас сайн үнэлгээ тавьсан. Хөгжлийн банк 2021 онд татан буугдах хэмжээнд хүрсэн байсныг тооцвол одоо үзүүлэлтүүд нь сайжирсан" гэлээ.

Я.Содбаатар: Намынхаа ойг хийе гэтэл ганцхан хүнтэй нам хүртэл байна. Эдгээрийг л хуулиар цэгцэлнэ
Я.Содбаатар: Намынхаа ойг хийе гэтэл ганцхан хүнтэй нам хүртэл байна. Эдгээрийг л хуулиар цэгцэлнэ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.