Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ-д 10 тамирчин хүч үзнэ

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 1 секунд

Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 01-14-нд Узбекистан улсын нийслэл Ташкент хотод зохион байгуулагдах юм. Ташкентийн рингэнд 104 орны 667 боксчин оролцохоор урьдчилсан мэдүүлгээ өгөөд байгаа бөгөөд манай улсаас ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, зөвлөх дасгалжуулагч узбекистан мэргэжилтэн Аброр Турсунпулатов, дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, Ц.Даваацэрэн нарын удирдлага дор 10 боксчин дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх юм.

Тэмцээний нийт шагналын сан 5.2 ам.доллар бөгөөд алтан медаль 200, мөнгө 100, хүрэл 50 мянган ам.доллар гардах юм.

Тэгвэл ДАШТ-д,

48 кг: Ганхуягийн Ган-Эрдэнэ

51 кг: Хархүүгийн Энхмандах

54 кг: Доржнямбуугийн Ганболд

57 кг: Хархүүгийн Энх-Амар

60 кг: Тэгшжаргалын Энхтөр

63.5 кг: Баатарсүхийн Чинзориг

67 кг: Баттөмөрийн Мишээлт

71 кг: Отгонжаргалын Бямба-Эрдэнэ

75 кг: Жаргалын Отгонжаргал

+92 кг: Хайлигийн Бекнур нар оролцоно.

Солонгосын олон ангит, түүхэн киноны зураг авалтыг Монголд хийнэ
Солонгосын олон ангит, түүхэн киноны зураг авалтыг Монголд хийнэ
 
ТАНИЛЦ: Улс тунхагласны ойн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд
ТАНИЛЦ: Улс тунхагласны ойн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.