Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын хэл, бичгийн ухааны ноён оргил,Төрийн соёрхолт Ш.Чоймаа багш таалал төгсжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Монголын нэрт соён гэгээрүүлэгч, Төрийн соёрхолт, ардын багш Шаравын Чоймаа таалал төгсжээ.

Гавьяат багш Шаравын Чоймаа монгол хэл, бичгээ хамгаалан үлдээх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж, олон мянган залуу үеийнхэнд хэл соёлын үнэт өвийг хадгалж хамгаалах, үргэлжүүлэн өвлөх үйлсэд голчлон анхаарч, амьдралынхаа ихэнх цаг хугацааг эрдэм мэдлэг, шинжлэх ухааны ололт амжилтанд зарцуулж ирсэн гэдэг.

Монгол Улсын гавьяат багш, эрдэмтэн Шаравын Чоймаа 1952 онд Говь-Алтай аймагт мэндэлж байжээ. Тэрээр, 2006 онд (54 нас) Монголын нууц товчоон, Лувсанданзангийн Алтан товч (эхийн харьцуулсан судалгаа УБ, 2002), Хаадын үндсэн хураангуйн алтан товч (эх бичгийн судалгаа УБ., 2002) хэмээх эх бичиг-сурвалж судлалын судалгааны цуврал бүтээлээрээ МУИС-ын профессор, хэл бичгийн ухааны доктор цол хүртсэн байдаг.

Монголын эх хэл, бичгийн ноён оргилын нэг, хүндэт эрдэмтэн Ш.Чоймаа агсаны гэр бүл, төрөл төрөгсөд, шавь нарт нь гүн эмгэнэл илэрхийлж байна.

ТАНИЛЦ: Өнөөдөр суурин 101 цэгээр дархлаажуулалт хийгдэнэ
ТАНИЛЦ: Өнөөдөр суурин 101 цэгээр дархлаажуулалт хийгдэнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд