Өнгөрөгч долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Сангийн сайд Б.Жавхлан ЖДҮ, Хөгжлийн банк, Бичил санхүүгийн хөгжлийн сангаас өөрийн хамаарал бүхий банк бус санхүүгийн байгууллагаараа дамжуулан 900 тэрбумын гурван удаагийн зээл авсан гэх мэдээллийг хийсэн. Эл асуудалд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хэвлэлд өгсөн ярилцлагын үеэр өөрийн байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "УИХ-ын гишүүдийн амнаас гарч байгаа үг маш хариуцлагатай, баримттай байх ёстой. Тиймээс энэхүү гарч ирж байгаа мэдээллийг нэг талдаа хууль хяналтын байгууллагууд шалгах ёстой. Нөгөөтэйгүүр, МАН-ын өнөөдрийн явж байгаа процессоос харахад хэн эсэргүүцэж үг хэлж байна, тэр хүнийг албан тушаалд томилдог хандлага ажиглагдаж байгаа юм. Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэж байсан хүмүүс өнөөдөр бүгд дарга сайд нар дарга болчихоод байна. Өөрөөр хэлбэл, эрх баригчдын дунд хэн нь хэр зэрэг шантааж хийнэ тэр нь дээшээ явдаг тогтолцоо бий болчихсон гэсэн үг. Ер нь монгол хүний хэлсэн үгэндээ эзэн байх, улс төрд тодорхой хэмжээнд тууштай байх буруу жижиг тогтоож байна уу даа л гэж харж байна. Мэдээж сөрөг хүчний зүгээс энэхүү асуудалд анхаарч, тодорхой шаардлага тавьж ажиллана" гэлээ.