Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НӨАТ-ын гуравдугаар улирлын буцаан олголтыг энэ долоо хоногт олгоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын гуравдугаар улирлын буцаалт олголтыг энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлж эхлэхийг ТЕГ-аас мэдээллээ.

НӨАТ-ын гуравдугаар улирлын буцаан олголтоор 1.1 сая иргэнд нийт 66.4 тэрбум төгрөг шилжүүлнэ

Энэ удаад нийт 1,124,564 иргэнд 66.4 тэрбум төгрөгийг олгох юм байна. Мөн тухайн иргэн хүсвэл буцаан олголтоосоо ямар нэг шимтгэлгүйгээр албан татвараа суутгуулан төлөх боломжтой.

Тухайлбал, автотээврийн хэрэгслийн, үл хөдлөх эд хөрөнгийн, газрын үл хөдлөх эд хөрөнгийн зэрэг албан татвараа төлж болох бөгөөд үүний тулд өнөөдрийн дотор eBarimt аппликэйшн дээрх сануулга дээр "Тийм" товчийг дарахыг Монголын Татварын албанаас зөвлөж байна.

БАЙНГЫН ХОРОО: Хянан шалгах түр хорооны төсвийн асуудлыг хэлэлцэнэ
БАЙНГЫН ХОРОО: Хянан шалгах түр хорооны төсвийн асуудлыг хэлэлцэнэ
 
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.