Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Бат-Эрдэнэ, Ж.Батзандан хоёр Ерөнхийлөгчийг “барьж буухаар“ ороож эхэлжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 58 секунд
Ubn.mn

“Хамт тэмцэж явсан нөхдүүд маань ярьж байсан зүйлээ мартаж, шорон гяндангаар айлгадаг болж” хэмээн мэдэгдсэн шөнөө Ж.Батзандан ачигдсан. Түүнийг өөрийн туслахаараа дамжуулан Хөгжлийн банкны дамжуулан зээлдэгч Капитал банкнаас 12.6 тэрбум төгрөгийг зээлж аваад нэг ч төгрөгийн эргэн төлөөгүй төлөөгүй хэрэгт буруутгаад буй юм.

Гомдол нэхсэн, барьж хорьсон зэрэг эл үйл явдлуудын завсарт УИХ-ын гишүүн асан Л.Болдын хуучинд дарагдаж үлдсэн хэргүүд улс төрийн хүрээнийхэн дунд сөхөгдөх боллоо. Тодруулбал, 2017 оны Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахад сөрөг хүчнээс оройлох рольд тоглосон УИХ-ын гишүүн асан Л.Болд, Ж.Батзандан нар одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс шагнал авсан гэх мэдээлэл байдаг. Тухайн үед Л.Болд өөрийн Богд банкинд Хөгжлийн банкнаас 30 тэрбум төгрөгийн хүүгүй зээлийг шилжүүлж авсан хэмээх асуудлыг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гарган тавьж байв. Хоёр гишүүн нь сүүлдээ бие биенээ цуст алуурчингаараа дуудалцаж, шүүх цагдаа дээрээ ч тулж байсан.

Харин нөгөө талд чимээгүй явсан Ж.Батзандан гэнэтхэн 12 тэрбумын асуудлаар хоригдчихлоо. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Ж.Батзандан эл мөнгийг өөрт нь л өгсөн гэж ойлгосон гэх зүйлийг яриад яваа бололтой. Үүнээс, бид хоёр агуулгыг харж болохоор байна.

-Ж.Батзандан, Л.Болд нарын мөнгөний "хэрэгт" Ерөнхийлөгч холбоотой юу-

М.Энхболдыг УИХ-ын даргын суудлаас буухад Ж.Батзандан нарын таван гишүүн гол үүрэг гүйцэтгэсэн. Дараа жил нь УИХ дахь АН-ын бүлэг нэгдмэл байр суурьт хүрч, У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн ч Л.Болд, Ж.Батзандан, Д.Мурат нар бүлгийн шийдвэрээс зөрж эсрэг санал өгсөн түүхтэй. Эл үйл явдалтай одоо өрнөж буй зүйлс холбоотой болж таарч байна. Ж.Батзандан хоригдхынхоо өмнө “Ядарч явахад чинь олон удаа тусалсан. Тусыг мартлаа” зэргээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг онилсоор байв. Өөрөөр хэлбэл, Л.Болд, Ж.Батзандан нартай холбогдож буй зээлүүд тухайн үед Засгийн газрыг хамгаалж үлдсэн, үлдээгүй гэх агуулгаараа У.Хүрэлсүхтэй наалдах магадлалтай байна.

-Ж.Батзандан уран мэхээ ашиглан, Ерөнхийлөгчийг ороож буухаар төлөвлөв үү-

Нөгөө талдаа, энэ бол Ж.Батзандангийн уран мэх, заль байж болох юм. Яагаад гэвэл, түүний ах Б.Бат-эрдэнэ өнгөрөгч наймдугаар сараас хойш хуулийн байгууллагад шалгагдаж, хэрэг нь тогтоогдох шатандаа явахад нь тэрбээр гэнэтхэн гарч ирж, Ерөнхийлөгчтэй муудалцсан болоод лайв хийгээд унасан. Түүнчлэн Хөгжлийн банкны хэрэг нь сөхөгдөөд ирэхэд Ерөнхийлөгчтэй муудалцсан болж харагдаад, түүнийг ороож буухаар “төлөвлөсөн” ч байж болох юм.

Ахынх нь тухайд, Ж.Банзандан лайвынхаа үеэр “Миний ах, таны зөвлөх байсан Ж.Бат-эрдэнэ Ерөнхийлөгчийн сонгуульд Сүхбаатарын сонгуулийн штабыг удирдаж, улсын хэмжээнд хамгийн өндөр санал авахуулж чадсан” гэх зүйлийг сануулав. Алсуураа, Хөгжлийн банкаар дамжуулж өөрт нь өгсөн хэмээн "ойлгосон" мөнгийг Ерөнхийлөгчийн сонгуульд, намын үйл ажиллагаанд зарцуулсан гэж ярьж байна уу гэмээр.

Хэрэв Ерөнхийлөгч улс төрийн зүгээс Ж.Батзанданд хатуурхсан хэвээр байх юм бол 2017 оны Засгийн газар огцруулсан болон дараа дараагийн үйл явдлуудын талаар цаашид ч ярьсаар байх бололтой. Хэдийгээр Ж.Батзандангийн попролтыг олон нийт дургүйцэж хүлээж авдаг ч нөгөө талд түүнийг сонсдог хэсэг ч бий. Тиймээс өнгөрснийг сөхөж, “галтай” асуудалд өөрийгөө хутгалдуулах нь Ерөнхийлөгчид л хохиролтой. Энэ утгаараа Ерөнхийлөгч Ж.Батзандангийн асуудалд ньюанстай хандаж магадгүй нөхцөл байдал үүсч байна.

Хэзээ болтол түүнийг хорьсоор байх билээ. Эрт орой хэзээ нэгэн цагт Ж.Батзандан гарч ирнэ. Тэр цагт эл асуудал улс төрийн хүрээнийнхэн дунд хэрүүлийн алим дэгдээсээр байх нь тодорхой. Цаашилбал, МАН-ын асуудал болоод явж магадгүй. Магадгүй хэзээ сэргэхээ хүлээж буй М.Энхболдын талынхан Ж.Батзандан, Л.Болд нарын асуудлыг барьж аваад дэвэргээд явахыг ч үгүйсгэхгүй.

ЧУУЛГАН: Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.