Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдрөөс сайжруулсан шахмал түлшийг 3750 төгрөгөөр борлуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 42 секунд

Сайжруулсан шахмал түлш хөнгөлөлттэй үнээр борлуулах шийдвэрийг Засгийн газар 2020 оны арванхоёрдугаар сарын 02-ны өдөр гаргасан байдаг. Энэ шийдвэрийг 2021 онд ч мөн сунгасан юм. Улмаар хүйтний эрч сулартал буюу 2022 оны дөрөвдүгээр сарын нэгэн хүртэл 50 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдаалахаар шийдвэрлэсэн юм.

Уг хөнгөлөлт өнөөдрөөс дуусаж, сайжруулсан шахмал түлшийг үндсэн үнээр буюу 3750 төгрөгөөр борлуулж эхэлжээ. Нийслэлчүүд өвлийн улиралд өдөрт 4,000 тн, сард 120 мянга орчим тн сайжруулсан түлш хэрэглэдэг.

Ч.Буянжаргал: Хажуунаасаа халдаг ханан пийшингийн хугацаа дууссан
Ч.Буянжаргал: Хажуунаасаа халдаг ханан пийшингийн хугацаа дууссан
 
ШУУРХАЙ: Шүүхээс П.Цагааныг баривчлах тогтоолыг ХҮЧИНГҮЙ болголоо
ШУУРХАЙ: Шүүхээс П.Цагааныг баривчлах тогтоолыг ХҮЧИНГҮЙ болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.