Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Гадаадын хөрөнгө оруулагчдыг “дээрэмдсэн“ хэрэгт Ерөнхий прокурор, Тагнуулын даргаар ажиллаж байсан хүмүүс нэр холбогдсон

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 15 секунд
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар зарим сайдууд мэдээлэл хийлээ. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Гадны хөрөнгө оруулагчид монголд үйл ажиллагаагаа явуулахад хуулийн этгээд байгууллагаас эхлээд хүндрэл бэрхшээл эрхэлдэг зовлонгоо ярьсан. Мөн гадаадын хөрөнгө оруулагчид үйл ажиллагаагаа явуулахад хууль эрх зүйн орчин өөр хоорондоо зөрчилдөөнтэй байгаа хүндрэлүүдийг ярьсан. Энэ тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлууд хийгдэж байна. Мөн хамгийн том асуудал нь гадаадын хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдсэн, хамтарч хувьцаа эзэмшиж байсан нөхдүүд нь янз бүрийн байдлаар эрүүгийн болон иргэний хэрэгт холбогдуулан хууль хүчний байгууллагатай хамтарч тонон дээрэмдэх ажил хийгдсэн байна. Тиймээс энэ чиглэлээр тодорхой судалгаа түүврүүдийг гаргаж байна.
Ингээд Улсын Ерөнхий прокурор болон мөрдөн шалгах чиг үүрэгтэй байгууллагын удирдлагуудад энэ сарын 28-ны өдөр ажлын хэсгийн санал дүгнэлтийг гардуулна. 2012-2022 оны хооронд Гадаадын хөрөнгө оруулагчтай ААН-үүд хэрхэн хохирсон, энэ хэрэгт ямар хүмүүс хамааралтай. Ямар прокурор хяналт тавьж ажилласан, хэрхэн хэрэг нь хаагдсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг нь яаж дарагдсан зэргийг дэлгэрэнгүй өгөх болно. Монгол Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан, Тагнуулын даргаар ажиллаж байсан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүмүүс ч холбогдсон байна.
Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр байгуулагдсан ажлын хэсэг тогтмол үйл ажиллагаагаа явуулна. Арбитрын шүүхэд гацсан, шүүхийн шатанд гацсан, иргэний хэргийг эрүүгийн хэрэг болгож шийдүүлсэн. Үндэслэлгүйгээр бусдыг Монгол Улсаас гаргах хууль бус ажиллагаа зохион байгуулж, хар тамга дарсан. Хөрөнгө оруулагч оруулж ирэхгүй болгосон жагсаалтыг танилцуулна" гэлээ.

Таван толгойн түлш ХХК-ийнхан авлигаас урьдчилан сэргийлэх сургалтад хамрагдлаа
 
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.