Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Болорчулуун: Гурилын үнэ зах зээлийн зарчмаараа өсөж байгаа, хуурай хууль гаргаад үнэ тогтворжуулах боломжгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 54 секунд

Улаанбуудайн үнэ нэмэгдсэнээс болон бусад шалтгаанаар гурилын үнэ нэмэгдэж байгаа. Тэгвэл үүнтэй холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунаас гурилын үнэ яагаад нэмэгдэж байгаа талаар тодрууллаа.

-Гурилын үнэ сүүлийн үед эрчимтэйгээр нэмэгдэж байна. Килограмм тутамдаа 400-600 төгрөгөөр нэмэгдсэн. Түүнээс гадна атар талх хүртэл үйлдвэрээсээ 2000 төгрөгөөр гарч байна. Өнгөрөгч хавар гурилын үнийг тогтвортой барина гээд хууль тогтоосон шүү дээ. Гэтэл яагаад гурилын үнэ нэмэгдээд байгаа юм бэ. Үүний гол шалтгаан юу байна?

-Гол нэрийн бүтээгдэхүүн тэр дундаа гурил болон махны үнэ нэмэгдэхэд хүмүүс их эмзэг хүлээж авдаг. Улаанбуудайн үнэ өссөн байгааг бүгд мэдэж байгаа. Үүнээс шалтгаалаад гурилын үнэ дагаад өссөн.

Улаанбуудайн үнэ яагаад өссөн бэ гэвэл түлш өнгөрсөн жилээс 40 хувиар өссөн. Ургамал хамгааллын үнэ 80 хувиар өссөн. Бордооны үнэ 100 хувь өсчихсөн. Үүнээс харахад улаанбуудайнд ордог зардал дунджаар 60 хувь өссөн байгаа. Тиймээс улаанбуудайн үнэ өнгөрөгч жилээс 40 хувиар өссөн.

Улаанбуудай нь өөрөө гурилын үйлдвэрлэлийн зардлын 70 хувьд ордог. Тиймээс яах аргагүй гурилын үнэ нэмэгдсэн. Сүүлийн 5-6 жилийн хугацаанд гурилын үнэ тогтвортой байсан. Тийм учир үнэ гэнэт нэмэгдлээ гэж иргэд бухимдаж байгаа юм билээ.

-Одоогоор гурилын үнэ хэдэн төгрөгөөр нэмэгдэнэ гэж харж байна?

-ХХААХҮЯ нь гурилын үнийг тогтоохгүй. Энэ бол зах зээлийн жамаар явж байгаа.

-Гурилын үнийг тогтвортой байлгах талаар хөтөлбөр баталсан?

-Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд жилийн 15 хувийн хүүтэй зээлийг гурилын үйлдвэрүүд авбал үүнийг нь 5 болгож өгнө гэсэн үг. Гэтэл гуриланд ордог улаанбуудайн үнэ 40-50 хувь өсчихсөн байхад гурилын үнийг тогтвортой байлгах боломжгүй.

-Одоо яагаад хууль хэрэгжихгүй байна вэ. Гурил болон гурилан бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгахын тулд танай яам хэрхэн ажиллах вэ?

-Хуурай хууиар үнийг барьж болохгүй. Зах зээлийн зарчмаар үнэ өсч байгаа. Өмнө нь буудайн үнэ савласан уснаас ч хямд байсан. Үнийг нь цаашид барих боломжгүй, хүчээр буулгах боломж ч байхгүй.

-Цаашид гурилын үнэ нэмэгдэх үү?

-Цаашид нэмэгдэхгүй байх гэж бодож байна.

С.Одонтуяа: Төр сайн бизнесүүдийг булааж байгаа тул бизнес хийж, өр ширэнд орж зовохоор гадаад руу гаръя гэх иргэд олон болсон байна
С.Одонтуяа: Төр сайн бизнесүүдийг булааж байгаа тул бизнес хийж, өр ширэнд орж зовохоор гадаад руу гаръя гэх иргэд олон болсон байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.