Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Чингис хаан музейг үзэхэд нэг хүн дунджаар 8-9 цагийг зарцуулна“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд
Гэрэл зургийг mpa.mn

“Чингис хаан, хаад язгууртны музей“ маргааш нээлтээ хийхтэй холбогдуулан албаныхан мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус музейн захирал, академич С.Чулуун "Музей бол хоёр янзын чиглэлтэй. Нэгдүгээрт, мөнгөөр үл хэмжигдэх соён гэгээрэл буюу хүнийг хүмүүжүүлэх. Хоёрдугаарт, эдийн засагт чухал нөлөө үзүүлэх үүрэгтэй гэж харж байгаа. Бидний тооцооллоор жилд хүн амынхаа таван хувьд л үйлчлэх хүчин чадалтай гэж авч үзвэл 4.5 тэрбумын өртөгтэй гэж хэлж болно. Энэ бол механик тооцоо.

Мөн Чингис хаан музейг үзэхэд нэг хүн 8-9 цагийг зарцуулна. Хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сургалтын өрөө танхимууд байгаа. Кино театр байгаа. Хүүхэд, ахмад настанд үнэ төлбөргүй үйлчилнэ. Том хүний билет 30 мянга, оюутан 15 мянга, гэр бүлээрээ 20 мянган төгрөгөөр үйлчилнэ" гэв.

Э.Батшугар: НӨАТ-ын баримтыг хэвлэдэггүй бол 220-350 сая төгрөг хэмнэх байсан
Э.Батшугар: НӨАТ-ын баримтыг хэвлэдэггүй бол 220-350 сая төгрөг хэмнэх байсан
 
Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага үргэлжилж байна
Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага үргэлжилж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.