Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Нямцэвээн: Шугам сүлжээний 50 хувийн насжилт хэтэрсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 32 секунд

Нийслэлийн 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Ц.Нямцэвээн танилцуулав.

Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга өнгөрсөн зургаадугаар сард захирамж гарган, холбогдох байгууллагуудад 27 чиглэлийн үүрэг, даалгавар өгсөн. Энэ хүрээнд цахилгаан, дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 1106 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс гүйцэтгэл 94 хувьтай байна. Тухайлбал, эрчим хүчний эх үүсвэр болон дулаан түгээх сүлжээнд 602 ажил төлөвлөснөөс 92 хувийн биелэлттэй байгаа юм. Мөн халаалт залгалт 94.7 хувьтай үргэлжилж байгааг танилцууллаа. Сайжруулсан шахмал түлшний 120 мянган тонн нөөцтэй бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеэс хоёр дахин их үзүүлэлт юм.

Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд 92.342 гэрэлтүүлэг бий. Эдгээрийн ашиглалтын хэвийн ажиллагааг хувийн хэвшлийн 16 компани хариуцан ажилладаг. Гэрэлтүүлгийн засвар, үйлчилгээ, асалтыг сайжруулах их, урсгал засварын ажлыг төлөвлөлтийн дагуу гүйцэтгэж, гэрэлтүүлгийн асалт 98.5 хувьтай байна. Нийт шугам сүлжээний 50 хувийн насжилт хэтэрчээ.

ВИДЕО: МУГТ Э.Цэндбаатар шилдэг боксчдын тэмцээний АВАРГА болжээ
ВИДЕО: МУГТ Э.Цэндбаатар шилдэг боксчдын тэмцээний АВАРГА болжээ
 
Согтуугаар жолоо барьсан 65 зөрчил илэрчээ
Согтуугаар жолоо барьсан 65 зөрчил илэрчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.