Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Түгжрэл бууруулах 420 тэрбум төгрөгийг ирэх жил 586 тэрбум төгрөг болгоно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 20 секунд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын зарим гишүүд, Хотын зарим удирдлагуудтай Улаанбаатар хотын дүүрэг, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нартай уулзсан. Уулзалтаар боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, авто болон төмөр замаар холбох, эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг нэмэх, аж үйлдвэрийн салбарт томоохон төслүүдийг хэрэгжүүлэх, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, ногоон хөгжил, төрийн бүтээмжийг сайжруулах бодлогын ажлууд хийгдэж буйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.

Тэрбээр "Монгол Улсын нийт хүн амын тал хувь нь амьдарч буй нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудалд Засгийн газар онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. “Шинэ сэргэлийн бодлого”-д хөдөө орон нутгийг хөгжүүлэх замаар Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж түгжрэлийг бууруулах бодлого тусгагдсаныг онцоллоо. 2022 оны улсын төсөвт түгжрэлийг бууруулахад 420 тэрбум төгрөг суулгасан бол 2023 оны төсөвт 586 тэрбум төгрөг суулгана.

Үүний хариуд үр дүн, хариуцлага нэхнэ. Нийслэл, дүүрэг, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нар хамтран ажиллах хэрэгтэй" гэлээ.

Ерөнхий сайд дүүрэг, хороодын Засаг дарга, нартай уулзаж 2023 оны улсын төсвийн төсөлд санал авлаа
Ерөнхий сайд дүүрэг, хороодын Засаг дарга, нартай уулзаж 2023 оны улсын төсвийн төсөлд санал авлаа
 
Өнөөдөр нийслэлийн зургаан дүүрэгт цахилгаан хязгаарлана
Өнөөдөр нийслэлийн зургаан дүүрэгт цахилгаан хязгаарлана
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.