Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БШУЯ: Орос 3 дугаар сургуулийн шинэ захирлыг томилоогүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан 2022.09.07-ны өдөр Монгол Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонтой хөдөлмөр эрхлэлтийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал гаргасан. Тушаалыг гаргахдаа Монгол Улсын холбогдох хуулиуд болон Монгол Оросын хамтарсан сургуулийн удирдлага, санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээний тайлан дүгнэлтийг үндэслэл болгосон хэмээн мэдэгдээд буй.

Харин олон нийтийн сүлжээгээр Сангийн сайд асан Б.Болорыг тус Орос Монголын хамтарсан 3 дугаар сургуулийн захирлаар томилсон гэх мэдээлэл цацагдаад буй. Энэ асуудлыг БШУЯ-наас тодруулахад " Одоогоор яамнаас тус сургуулийн захирлыг томилох асуудал яригдаагүй, тийм шийдвэр гараагүй" гэв.

Сануулахад, уг асуудал нь Монгол Улсын Үндсэн Хуулиар олгогдсон хүний эрхийн асуудал хөндөгдсөн учир Засгийн газраас хариуцлагын асуудлыг Оросын талтай хэлэлцэн, удирдах зөвлөлөөр шийдвэрлүүлнэ.

ОХУ болон Монгол Улсын Засгийн газрын хооронд хийгдсэн Орос-Монголын хамтарсан сургууль байгуулах гэрээний хүрээнд байгуулагдсан сургууль учир Оросын талд уг асуудлыг албан ёсоор тавьж, удирдах зөвлөлийн хурал зарлаж асуудлыг хэлэлцэх юм.

Кристин Жемма ДиФернандо: Монгол адуутай төстэй Мустангийг хамгаалахын төлөө ажиллана
Кристин Жемма ДиФернандо: Монгол адуутай төстэй Мустангийг хамгаалахын төлөө ажиллана
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.