Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: Харьяаллын бус хүүхэд элсүүлэхгүй гэсэн хатуу бодлого бариагүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 56 секунд

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хуралдаж, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, цэцэрлэг, сургуульд хамрагдалт, боловсролын салбарын хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээллийг сонслоо.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланийслэлийн хэмжээнд 2-5 насны 141 мянга гаруй хүүхэд бий бөгөөд цэцэрлэгийн зориулалтаар барилга түрээслэх, худалдан авах, хувийн цэцэрлэгт хамруулах, улсын цэцэрлэгт нэмэлт элсэлтээр элсүүлэх, гэр цэцэрлэг, байгууллагын цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээ, шинээр цэцэрлэг ашиглалтад оруулах зэрэг арга хэмжээний үндсэн дээр хүртээмжийг нэмэгдүүлэн, цэцэрлэгт хамрагдахгүй хүүхэд үлдэх эрсдэлийг бууруулж байна.

Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангид 78 мянга гаруй сурагч элсэх бөгөөд бүртгэл, элсэлтийг нээлттэй, ил тод байлгах, гурван ээлжээр хичээллэж болзошгүй 41 сургуулийг өргөтгөл, түрээс зэрэг хэлбэрээр хоёр ээлжинд оруулах зэргээр тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэсэн" гэлээ.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам "Нарийн мэргэжлийн инженер техникийн ажилтнуудыг нэг их сургууль дангаараа бэлтгэх боломжгүй учир сургууль дундын байдлаар бэлтгэхээр төлөвлөсөн үү. Сургууль, цэцэрлэгийн, ялангуяа шинээр баригдаж буй сургууль, цэцэрлэгийн барилгын дотоод орчны агаарын чанарыг сайжруулах, чанарын шаардлага хангасан материал хэрэглэж байна уу"

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Мэргэжлийн боловсрол, дээд сургуулиуд кредит тооцон шатлан суралцах боломжтой. Шинээр барьж буй барилгууд агаарын дотоод чанарт нөлөөлөх ямар будаг, материал ашиглаж байгаад холбогдох байгууллагуудтай хамтран хяналт тавьдаг. Цаашид бүрэн хяналтаа тавиад явах боломжтой" гэв.

УИХ-ын гишүүн С.Чинзориг "Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд харьяаллын бус хүүхэд элсүүлэхгүй гэдэг бодлогыг барих нь зохистой юу. Цэцэрлэгийн зориулалтаар түрээсэлж буй барилга эрүүл ахуй, чанарын шаардлага хангаж байгаа юу"

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Харьяаллын бус хүүхэд элсүүлэхгүй гэсэн хатуу бодлого бариагүй. Энэ асуудлыг бүх сургууль, цэцэрлэгт хавтгайруулахгүй, нийт хүүхдийнхээ 40-өөс дээш хувьд хамран сургах бус тойргийн хүүхэд авдаг цөөн тооны, нэр бүхий сургуулиудад хяналтын асуудал яригдана. Ажлын хэсэг гарч ажиллаад цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх гэж буй болон худалдан авах гэж байгаа барилгуудад урьдчилсан дүгнэлт гаргасан. Шаардлага хангаж байгаа" гэв.

Засгийн газар мах, махан бүтээгдэхүүний экспорт, инфляцын асуудлыг хэлэлцэж байна
Засгийн газар мах, махан бүтээгдэхүүний экспорт, инфляцын асуудлыг хэлэлцэж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.