Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Дан дээл“-тэй сайд томилуулахгүй гэж ГИШҮҮД хурал гацааж “бойкот“ үзүүлж эхэллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 45 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Цэцийн тогтоолоор халхавчилж Засгийн газарт өөрчлөлт оруулах асуудал өнөө, маргаашдаа ид өрнөх төлөвтэй байна. Эрх баригчид тун яаралтай шинэ Засгийн газраа байгуулах бодолтой байгаа ч сайдуудын нэрс дээрээ эцсийн байдлаар тохирч чадахгүй байгаа нь өчигдрийн үйл явдлаас анзаарагдаж эхэллээ. Уг нь Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногийн сүүлээр танхимын нэрсээ бэлэн болгосон ч, уг жагсаалт гишүүдийн сэтгэлд хүрсэнгүй бололтой. Өчигдөр Цэцийн тогтоолыг байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх байсан ч тодорхойгүй шалтгаанаар ирц нь бүрдсэнгүй.

Байнгын хорооны хурал товлосон цагаасаа хоёр цаг гаруй хэтэрчихээд байхад гишүүд нь хуралдаа орж, ирцээ бүрдүүлсэнгүй. Энэ үйл явцтай зэрэгцэж сайдад горилогсод бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн өрөөнд цугласан гэдгийг эх сурвалжууд мэдээлэв.

Тэгвэл асуудлын гол улс төрийн ньюанс нь яг энд өрнөж байна гэж ойлгох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, гишүүд ямар шалтгаанаар ирцээ бүрдүүлэхгүй “бултаж” хурал гацаав гэдэг тун сонирхолтой. Улс төрийн хүрээнийхэн уг үйл явдлыг гишүүд Засгийн газрын бүх сайдыг парламентаас томилохыг шаардаж, “бойкот” үзүүлж буй улс төрийн “тоглолт” гэж дүгнэцгээж байна. Энэ нь ч үндэслэлтэй дүгнэлт байх талтай. Өнгөрсөн хугацаанд бүх сайдуудыг дотроос тавих хувилбарыг гишүүд эхнээсээ л зүтгүүлж байсан. Гэвч яг засаг байгуулах дээрээ тулахад генсекээс эхлээд “дан дээл”-тэй сайдуудын квотыг ярих хүмүүс гарч ирцгээв. Мэдээж хамаг “гал”-ыг үүрч яваа гишүүдэд энэ яриа, энэ хувилбар огт таалагдахгүй байгаа нь ойлгомжтой. 3-4 сайдыг гаднаас томилуулсан, томилуулаагүй “давхар дээл” өмссөн гэж 2024 онд шүүмжлүүлэхдээ л шүүмжлүүлнэ. Тиймээс гишүүд “их барьсан ч өмхий, бага барьсан ч өмхий” гэгчээр бүх сайдыг парламентаас томилно гэж улайрч буй. Ямар сайндаа л өнгөрсөн бүлгийн хурал дээр Д.Амарбаясгалан генсек сайдуудын 30 орчим хувийг гаднаас томилох тухай яриаг хоёр удаа хэлсэн ч гишүүд төдийлөн ойшоож үзээгүй явдал.

Өөрөөр хэлбэл, шинэ засаг байгуулагдах үйл явц бага зэрэг саатаж буй нь бүх сайдуудыг парламентаас томилох уу, генсекийн зүтгүүлж буй шиг 3-4 сайдыг гаднаас томилох уу гэдэгтэй шууд холбогдож байна. Ерөнхий сайд, генсек хэдийгээр эрх мэдэлтэй ч гишүүд нэгдэж нэг талдаа гарсан энэ тохиолдолд тэдний гарыг харахаас өөр гарцгүй байхгүй. УИХ-ын гишүүдийн хувьд хоёр, гурваараа хэдийнээ багцлагдаж сайдад явуулах хүмүүсийн нэрсээ гаргаж, аль багц нь ямар яам авахаа ч ерөнхийдөө тохирчихсон байгаа. Одоо Ерөнхий сайд л улс төрийн шийдвэрээ гаргачихвал байнгын хороо, УИХ-ын хуралдаан хэвийн үргэлжилж, Засгийн газар байгуулах үйл явц шуурхай өрнөж МАН “зовлонгоосоо” ангижирна.

Өөрөөр хэлбэл, бүх сайдыг “давхар дээл”-тэй байлгах гишүүдийн бойкотыг хэрхэн шийдвэрлэх нь Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнийн гарт шилжлээ.

Г.Лхагвадорж

О.Цогтгэрэлийг АН-ын бүлгийн даргаар томилсоныг эсэргүүцэж, АН мэдээлэл хийнэ
О.Цогтгэрэлийг АН-ын бүлгийн даргаар томилсоныг эсэргүүцэж, АН мэдээлэл хийнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.