Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ү.Амарбат: Opendatalab.mn сайт нь албан ёсны бүртгэл эрхэлдэг хуулийн этгээд биш, МАН-ын эзэмшигч нь Хятад гэх мэдээлэл ХУДАЛ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 3 секунд

МАН БНХАУ-д бүртгэлтэй хуулийн этгээд гэсэн агуулга бүхий мэдээлэл гараад буй. Уг мэдээллийг МАН-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ү.Амарбатаас тодрууллаа.

Тэрбээр "Монгол Ардын Намын албан бүртгэл Улсын дээд шүүхэд бүртгэлтэй байгаа. Дээд шүүхийн албан ёсны сайт болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн сайтад албан бүртгэл хийдэг. Эндээс МАН-ын бүртгэлийг харж болно. БНХАУ-ын хуулийн этгээд гэдэг нь ор үндэслэлгүй, худал мэдээлэл.

МАН-ыг Хятадын хуулийн этгээд хэмээн бүртгэсэн газар нь /Opendatalab.mn/ ТББ юм байна. Энэ сайт нь албан ёсны бүртгэл эрхэлдэг хуулийн этгээд биш байна. Бид тус газартай холбоо барьж энэ мэдээллээ залруулахыг хүссэн. Opendatalab.mn сайт залруулга гаргасан байна лээ. " гэв.

“IPhone-14” гар утсыг есдүгээр сарын 7-нд танилцуулна
“IPhone-14” гар утсыг есдүгээр сарын 7-нд танилцуулна
 
БСШУСБХ : Боловсролын тухай багц хуулиудын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар Ажлын хэсэг байгууллаа
БСШУСБХ : Боловсролын тухай багц хуулиудын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар Ажлын хэсэг байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.