Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Суррон дугуйны ослоос үүдэн 1 хүн гэмтэж бэртжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 47 секунд

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 610 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 370 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүний улмаас Нийслэлд 12 хүн, Орон нутагт 12 хүн гэмтэж бэртэж нийт 24 хүн гэмтэж бэртсэн бол орон нутагт 2 хүний амь хохирсон байна.

Нийслэлд:

  • Явган зорчигч хэлбэрээр 2 хүн гэмтсэн.
  • Мотоциклын ослын улмаас 2 хүн гэмтсэн
  • Мөргөлдөх ослын улмаас 2 хүн гэмтсэн.
  • Зорчигч хэлбэрээр 5 хүн гэмтсэн
  • Сурронтой ослын улмаас 1 хүн гэмтсэн байна.

Орон нутагт

  • Онхолдох ослын улмаас 2 хүн гэмтэж.
  • Мотоциклтой ослын улмаас 2 хүн гэмтсэн
  • Явганаар автомашинд мөргүүлж 2 хүн гэмтсэн. 1 хүн амь хохирсон
  • Мөргөлдөх ослын улмаас 3 хүн гэмтсэн 1 хүүхэд гэмтсэн .
  • Хөдөлгөөн эхлэхдээ 1 хүүхэд гэмтээсэн
  • Зорчигч хэлбэрээр 2 хүн гэмтсэнээс 1 хүн амь хохирсон байна.

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 269 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан.

Энэ амралтын өдрүүдэд мотоциклтой холбогдсон осол 5 бүртгэгдсэнээс 1 нь суррон цахилгаан дугуй байна. Суррон цахилгаан дугуйг бага насны хүүхдүүд их унах болсон тул эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдалд анхаарлаа хандуулан, хамгаалах хэрэгслийн хувцсыг сайтар өмсүүлэхийг сануулж байна.

ГЕГ: Оны эхний долдугаар сарын байдлаар экспортын дүн импортын дүнгээс давлаа
ГЕГ: Оны эхний долдугаар сарын байдлаар экспортын дүн импортын дүнгээс давлаа
 
Маргааш Улаанбаатарт 3 хэм дулаан
Маргааш Улаанбаатарт 3 хэм дулаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.