Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗХЖШ: Байлдагчийн нас барсан шалтгаан, нөхцлийг тодруулахаар ЗХЖШ-аас ажлын хэсэг томилогдон 327 дугаар ангид албаны шалгалт явуулж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 22 секунд

Энэ сарын 5-нд буюу өнгөрсөн баасан гаригт Дорнод аймагт байрлах Зэвсэгт хүчний жанжин штабын 327 дугаар ангийн алба хаагч X нь Хэрлэн голд живж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэрбээр нас барахынхаа өмнөх өдөр ар гэрийнхэнтэйгээ холбоо барьсан аж.

Тэгвэл уг асуудлыг ЗХЖШ-аас тодруулахад "Талийгаачийн нас барсан шалтгаан, нөхцлийг тодруулахаар Дорнод аймгийн Цагдаагийн газар, хууль хяналтын байгууллагууд шалгаж байгаа бөгөөд Зэвсэгт хүчний Жанжин штабаас томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн Зэвсэгт хүчний 327 дугаар ангид албаны шалгалт явуулж байна.

Хууль хяналтын байгууллагуудаас өгсөн зөвлөмжийн дагуу уг хэргийг шалгаж дуусах хугацаанд Зэвсэгт хүчний Жанжин штаб болон Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн захирагч, удирдах албан тушаалтнуудаас хэвлэл мэдээллийн ажилтнуудад нэмэлт тайлбар, мэдээлэл өгөх боломжгүй юм.

Зэвсэгт хүчний Жанжин штаб болон Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн захирагч, удирдлага, холбогдох албан тушаалтнууд энэ өдрүүдэд ажиллаж, шаардлагатай бүхий л арга хэмжээг хэрэгжүүлсээр байна" гэлээ.

БАЙР СУУРЬ: Эрүүгийн хуульд шинэ зүйлчлэл оруулна гэх Ерөнхий сайдын мэдэгдэл БИЕЛЛЭЭ ОЛОХ УУ
БАЙР СУУРЬ: Эрүүгийн хуульд шинэ зүйлчлэл оруулна гэх Ерөнхий сайдын мэдэгдэл БИЕЛЛЭЭ ОЛОХ УУ
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна