Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Өндөр хүчдэлд цохиулж нас барсан алба хаагчийн хэрэгт холбогдуулан 017 дугаар ангийн ажилтнуудыг шалгаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас өнөөдөр /2022.08.02/ Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн дэд ахлагч тогонд цохиулж амь насаа алдсан хэргийн талаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр "БЗД-ийн 24-р хороонд байрлах цэргийн ангийн хашаанд тогонд цохиулсан хүн ухаангүй байдалтай байна" гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлагын дагуу БЗД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хэргийн газрын үзлэг явуулсан.

Мөрдөн шалгалтаар Зэвсэгт хүчний дугаар ангийн хашаанд баригдаж буй зэвсэгт хүчний барилгын ажлын явцад өндөр хүчдэлийн шугамын доод хэсэгт авто краныг байрлуулж, краны сум өргөх явцад 380 вольтын өндөр хүчдэлтэй цахилгааны утсанд автокраны сум хүрсэнээс тус цэргийн ангийн мужаан албан тушаалтай, дэд ахлагч, 24 настай эрэгтэй "З" өндөр хүчлэлд цохиулан амь насаа алдсан хэрэг гарсан.

Тус хэрэгт хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам зөрчигдсөнөөс үүдэн хүний амь нас хохирсон эсэх, мөн дугаар ангийн ажилтнуудыг гэм буруутай эсэхийг тогтоохоор мөрдөн шалгалтын ажиллагаа явагдаж байна. Одоогоор шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй, хэргийн газрын үзлэгээр дээрх зүйлүүд тогтоогдоод байна" гэв.

“Хууль бусаар үнэт эдлэл оруулж ирсэн бүлэг этгээдээс ТЭРБУМ төгрөгийн алт, монетан эдлэл хураан авсан“
“Хууль бусаар үнэт эдлэл оруулж ирсэн бүлэг этгээдээс ТЭРБУМ төгрөгийн алт, монетан эдлэл хураан авсан“
 
Маргааш 23:00 цагаас Толгойт-Баянхошуу чиглэлийн замыг гурав хоног хааж, засна
Маргааш 23:00 цагаас Толгойт-Баянхошуу чиглэлийн замыг гурав хоног хааж, засна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.