Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жүжигчин Ш.Доржсүрэнд МУГЖ цол хүртээлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 43 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлигаар "DOZ" энтертайнментийн захирал, МУСТА жүжигчин Шадавын Доржсүрэнд Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдэг хүртээлээ.

Түүний хувьд СУИС-ийг жүжигчин, найруулагч мэргэжлээр төгссөнийхөө дараа УДЭТ-т дөрвөн жил ажиллаад хошин урлагийн салбарт олон жил зүтгэсэн уран бүтээлч билээ. Тэрбээр 2005 онд DOZ энтертайнментээ байгуулсан ба 2003 онд Соёлын тэргүүний ажилтан, 2012 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаасан байдаг. Хамгийн сүүлд тэрбээр "Тамгагүй төр” жүжгийн“Ачир”-ын дүрийг бүтээгээд буй билээ.

Г.Батхүү агсны ээж Г.Оюун Гавьяат багш цол хүртлээ
Г.Батхүү агсны ээж Г.Оюун Гавьяат багш цол хүртлээ
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.