Улсын нийт гадаад өр 2022 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 1.5 тэрбум ам.доллароор өсжээ.
Улсын нийт гадаад өр 2022 оны эхний улиралд 33.9 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 1.5 (4.6%) тэрбум ам.доллароор, өмнөх улирлаас 87.8 (0.3%) сая ам.доллароор өссөн байна.
Нийт гадаад өрийн 12.6 тэрбум ам.доллар буюу 37.1 хувийг шууд хөрөнгө оруулалт эзэлж байна. Харин компани хоорондын зээллэг, 8.9 тэрбум ам.доллар буюу 26.3 хувийг эзэлж байгаа бол бусад салбарынх, 8.4 тэрбум ам.доллар буюу 24.7 хувийг эзэлж байна.
Харин Засгийн газрынх, 2.6 тэрбум ам.доллар буюу 7.7 хувийг Төв банкных, 1.4 тэрбум ам.доллар буюу 4.2 хувийг Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх байна.