Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Баярмөнх: Энэ гүүр өмнөх удирдлагуудын буюу 2012 оноос хойш хийгдсэн ажил. БИД ХИЙГЭЭГҮЙ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд

Баянзүрх дүүрэг баригдсан гүүр ямарч ашиггүй, төсвийн мөнгийг хий үрсэн гэх шүүмжлэлд өртөөд буй. Тодруулбал, тус гүүрний зургийг 2021-2022 онд онцгой бүтээн байгуулалт гэх утгатай мэдээлэл цахим сүлжээнд цацагдаад байгаа юм.

Тэгвэл уг асуудалд Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх "Энэ гүүр манай удирдлагын багаас өмнөх багийн хийсэн ажил. Бид хийгээгүй. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 34-р хороо Шархадны 51-р гудамжинд үерийн аюулгүй үед ашиглах явган гүүр нэрээр 2012 оноос хойш хийж дуусгасан юм байна. Манай баг хамт олон ард иргэдийн итгэлээр ажлаа авсан цагаас хойш нэг ч нүд хуурсан, иргэндээ ээлгүй ажлыг хийгээгүй. Хийх ч үгүй. Тиймээс иймэрхүү худал мэдээлэл цацаж иргэдэд нөлөөлөх, олон зуун залуусын хийж буй ажлуудыг үгүйсгэх, ганц тус хүргээд дэмжээгүй байж хий улс төржихгүй байхыг хүсье. Дүүрэг орон нутагт хамгийн хэрэггүй зүйл бол улс төржилт. Улстөржихийн оронд нэг ч гэсэн иргэнд хэрэгтэй, дэмтэй тохижилт бүтээн байгуулалт хэрэгтэй. Иргэд та бүхэн ч гэсэн аливаа мэдээлэлд цензуртэй хандаж дүүрэг орон нутгийг хөгжүүлэхийн тулд халуун хүйтнийг ажралгүй ажиллаж байгаа залуучуудаа дэмжихийг хүсье" гэлээ.

Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл ажиллаж эхэлжээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл ажиллаж эхэлжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд