Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Болормаа: Сурагчийн шүдийг хугалсан гэх захирал, багш хоёр эзгүй байсан учир ТАЙЛБАР АВЧ ЧАДААГҮЙ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
3 минут 32 секунд

Увс аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш сурагчаа зодсон хэрэг энэ сарын 24-нд гарсан. Тодруулбал, тус сургуулийн захирал н.Мөнхбаяр дөрөвдүгээр ангийн сурагчийг "А..... п... минь" гэж чихдсэн байна. Улмаар түүний гэргий болох англи хэлний багш н.Мөнхцэцэг нь хүүхдийн ам руу алгадснаас болж шүд нь хугарсан аж. Тиймээс хохирогч сурагчийн ээж А.Норъяа цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ. Уг асуудлын талаар Увс аймгийн Боловсролын газрын дарга А.Болормаагаас тодрууллаа.

-Энэ хэргийн талаар танай байгууллагад мэдээлэл ирсэн үү. Танайхаас ямар арга хэмжээ авах вэ?

-Бидэнд албан ёсоор хандаагүй. Гэхдээ сурагчийн эрх зөрчигдөж, биед нь халдсан гэдгийг цахим орчноос мэднэ. Тиймээс өнөөдөр /2022.05.25/ өглөө манай байгууллагын ажилчид Хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын мэргэжилтнүүдтай хамт хэргийг тодруулж, тайлбар авахаар явсан.

-Танд эргэж мэдээлэл өгсөн үү?

-Одоогоор хариу өгөөгүй байна. Удахгүй хариу өгөх байх. Тэгэхээр нь дэлгэрэнгүй мэдээлэл өгье.

-Энэ хэрэг өчигдөр нэлээд эрт болсон. Яагаад тэр үед нь шууд шалгаж болоогүй юм бэ?

-Аймгийн төвөөс нэлээд зайтай газар. Дээр нь бид эхлээд хуралдаж, юу болсон талаар мэдээлэл авах ёстой. Дээр нь сургуулийн захирал нь өчигдөр хөдөө явчихсан байсан. Ийм байхад нь бид очоод ч мэдээлэл, тайлбар авч чадахгүй шүү дээ. Тиймээс л өнөөдөр очихоор болсон юм.

-Сурагчийн биед халдаж, хэл амаар доромжилсон багш, захирал хоёр нэг гэр бүлийн хүмүүс гэсэн. Тэд өмнө нь ямар нэг сахилгын зөрчил гаргаж байсан юм болов уу?

-Тэрийг хэлж мэдэхгүй байна. Ямартай ч өмнө нь сахилгын шийтгэл эдэлж байсан уу, үгүй юу. Гомдол ирж байсан уу гэдгийг нь бүгдийг нь шалгана. Үдээс хойш нарийн мэдээлэл өгөх боломжтой гэсэн тайлбар өгье.

Увс аймгийн Боловсролын газраас дээрх тайлбарыг өглөө. Тэгвэл хохирогч хүүгийн ээж А.Норъяа манай сайтад дараах тайлбарыг өгсөн юм. Тэрбээр “Миний хүү Өлгий сумын ЕБС-д сурдаг. Захирал н.Мөнхбаярын хүүтэй маргалдаж улмаар хүүгийнх нь чихнээс зулгаачиж.

Гэтэл захирал нь эхнэртэйгээ нийлээд хоёулаа миний хүүд гар хүрсэн байна.

Эхнэр нь гэх эмэгтэй гадаад хэлний багшаар ажилладаг. Хүүгийн маань ам руу нь алгадаад үүдэн шүдийг нь цөм цохичихсон. Ийм хэрэг хийсэн атлаа бидэнтэй уулзаагүй.

Тэгэхээр нь би "Чи хүний хүүхэд зодчихоод ямар сонин хүн бэ" гэтэл "Чи надаас юу хүсээд байгаа юм. Надаас юу авах гээд байгаа юм. Сэтгэцийн өвчтэй юм уу" гээд баахан доромжилсон” гэсэн юм.

Түүний ярилцлагыг энд дарж бүрэн эхээр нь унших боломжтой.

Даралт хэмжигч багаж хагарч, мөнгөн ус асгарчээ
Даралт хэмжигч багаж хагарч, мөнгөн ус асгарчээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.