Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Иргэд автобусанд бэлэн мөнгө өгснөөр төсөвт орох орлогын 25 хувь нь жолооч нарын халаасанд орж байна“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 50 секунд

Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль, эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл өглөө. Тэрбээр “Автобусны чиглэлийг богиносгох, бүсчилж богино эргэлттэй болгох шаардлагатай байна. Мөн Хотын стандартад туссан жолооч нарын үйлчилгээ, соёлыг сайжруулж, сургалт зохион байгуулах, дүрэмт хувцастай болгох хэрэгтэй. Түүнчлэн камерийн хяналтын нэгдсэн системийг хөгжүүлнэ. Бүх автобус камертай ч онлайнд холбогддоггүй. Ингэснээр жолооч үйлчлүүлэгчтэй хэрхэн харилцаж байгаа, бэлэн мөнгө авч байгаа эсэх, тамхи татаж байгаа зэргийг хянах боломжтойгоос гадна төлбөр шалгагч ажиллах шаардлагагүй болно. Богино эргэлт хийснээр чиглэлийн урт 25 хувиар богиносож, давхцал 30 хувиар буурч, автобус хүлээх хугацаа 5-8 минут болно” гэв.

Түүнчлэн нийтийн тээрийн орлого буурахад төлбөрийн олон сонголтгүй, бэлэн мөнгөөр төлбөр авдаггүй болсон зэрэг нь нөлөөлж, нийслэлийн төсөвт орох орлогын 22-25 хувь нь жолоочийн халаасанд ордог гэсэн судалгаа гарчээ. Жолооч нарт бэлэн мөнгө өгдөг зөрчил өдөрт гарч байгаа зөрчлийн 49 хувийг эзэлж байна. Мөн автобусны буудлаа шинэчлэх шаардлага бий болсон.

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зарим арга хэмжээний тухай саналыг зарчмын хувьд дэмжиж, редакцын засвартайгаар Нийслэлийн Засаг даргын захирамж гарахаар болов.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

ЦХХХ-ны яам НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллана
ЦХХХ-ны яам НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллана
 
Д.Энхтүвшин: Бизнес эрхлэгчдийг төлөөлөх чадваргүй, Ерөнхий сайдын зөвлөх хийдэг хүн танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хаа сайгүй “кнопчид” бидний хувь заяаг шийддэг болжээ
Д.Энхтүвшин: Бизнес эрхлэгчдийг төлөөлөх чадваргүй, Ерөнхий сайдын зөвлөх хийдэг хүн танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хаа сайгүй “кнопчид” бидний хувь заяаг шийддэг болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.