Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний хомстол, сөрөг нөлөөллийг бууруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 12 секунд

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомстол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авав.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл "Төр засаг, монголчуудаас шалтгаалаагүй нөхцөл байдал үүсээд байна. Монголчууд хоёр жил коронавирустай амжилттэй тэмцэж, үр дүн нь гарсан гэдгийг мэдэж байгаа. Өнөөдөр Ази тивд улбар шар түвшнээс шар руу шилжсэн анхны орон болчихоод байж байна. Гэтэл бусад орон буцаад хөл хорио тогтоосон. Халдвар тархсан хүнд байдал үүсч байна. Дэлхий дээр 492 сая хүн халдвар авч, 6 сая гаруй хүн нас барсан хүнд нөхцөл байдалтай байна.

Харин Монгол Улс хүн амынхаа 96 хувийг нэгдүгээр тунд, 92 хувийг нь хоёрдугаар, 53 хувийг нь гуравдугаар тунд хамруулсан байна. Үүний үр дүнд нээлттэй үйл ажиллагаа явуулах боломжтой болсон. Ковидоос үүссэн эдийн засгийн хүндрэлийг даван туулах гээд явж байтал тооцоолоогүй дайны нөхцөл байдал үүслээ. Засгийн газар Ерөнхий сайдад итгэж байна. Ковидын нөхцөл байдлаас гарч, дэлхийн жишиг орон болж чадлаа" хэмээлээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Засгийн газрын саналыг дэмжиж байна. Хүндрэлтэй асуудлыг даван туулахын зэрэгцээ хүндрэлтэй зүйлээ шийдэж явах нь зүйтэй. "Алсын хараа-2050"-д багтсан зорилтуудаа хэрэгжүүлэх нь зүйтэй. Энэ Засгийн газар маш хүнд нөхцөлд ажиллаж байна. Ковид, ОХУ, Украины зэвсэгт мөргөлдөөн. Үүнтэй холбоотойгоор дэлхийн эдийн засгийн хямрал. 1929 онд айхтар хямрал болсон гэсэн. Үүнээс хойшхи том хямрал нь одоо тохиож байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид өр үйлдвэрлэсэн. Харин энэ Засгийн газар өрөө багасгаж байна" гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Ганбат "Монголбанк хараат бус ажиллах ёстой. Засгийн газартай хөл толгойгоо нийлүүлээд гүйгээд байж болохгүй. Үүндээ анхаарах ёстой. Инфляцийн төлбөрийн монголын ард түмэн төлнө. Угаасаа төлж байна. Бодлого буруу байна.

Одоо нүүрсээ ч гаргаж чадахгүй байна. Сүүлийн 6 жил МАН олонхоороо төр засгийн эрхийг барьсан" гэсэн юм.

Улмаар санал хураалт явуулахад 57 гишүүний 43 нь дэмжсэнээр 75.4 хувийн саналаар тус хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Д.Сүндий нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэнэ
Д.Сүндий нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэнэ
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.