Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

И.Мөнхжаргал: С.Эрдэнэ намын дарга гэж нотлогдоогүй, сунгаа болдгоороо болно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 32 секунд

Улсын дээд шүүх өчигдөр С.Эрдэнийн АН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэн авсан. Үүнтэй холбогдуулан АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал мэдээлэл өглөө. Тэрбээр "АН-ын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг Улсын дээд шүүх бүртгэсэн тухай мэдээллийг Улсын дээд шүүхийн цахим мэдээллийн сангаас авсан. Үүнтэй холбогдуулж тодруулга авч байна. Дүрмийн ямар өөрчлөлт бүртгэгдсэн талаар мэдээлэл авлаа. Үүнд, дотоод сонгуультай холбоотой ямар нэг мэдээлэл алга. Намын даргын сонгуульд нөлөөлөх нөлөөлөл байхгүй.

Онц их хурал, XIII дугаар Их хурлын дүрмийн өөрчлөлтийг мөн бүртгэж авсан юм байна. Намын Их хурал энэ сарын 7-нд хуралдаж, энэ асуудлаа ярилцаж шийдээд дээд шүүхэд өргөн барина. АН-ын дүрмэнд Намын даргыг бүх гишүүдээс санал авч, намын Их хурлаар батламжлахаар заасан.

Намын дүрмийн өөрчлөлт бүртгэгдсэн нь үнэн. Гэхдээ дүрэм нь С.Эрдэнийн эсвэл Б.Цогтгэрэлийн дүрэм гэсэн зүйл байхгүй.

Цагдаагийн газар ч тодруулга авч байх шиг байна лээ. Өнөөдрийн байдлаар дарга байхгүй гэдгийг тодорхойлсон байгаа. Дүрмийн өөрчлөлт хийгдсэнээс биш С.Эрдэнэ бол энэ намын дарга гэж нотлоогүй, шийдвэр ч гараагүй” гэв.

Н.Тэмүүлэн: Мөрдөн шалгах ажиллагаа зөвхөн мэдүүлэг, байцаалтад суурилж явдаггүй
Н.Тэмүүлэн: Мөрдөн шалгах ажиллагаа зөвхөн мэдүүлэг, байцаалтад суурилж явдаггүй
 
Нийслэлийн МАН-ын даргаар Х.Нямбаатарыг, СХД-ийн МАН-ын даргаар Н.Алтаншагайг томилов
Нийслэлийн МАН-ын даргаар Х.Нямбаатарыг, СХД-ийн МАН-ын даргаар Н.Алтаншагайг томилов
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.