Дэлхийн ямар улс орнуудад хүмүүс хамгийн аз жаргалтай амьдардгийг тодорхойлдог “World Happiness Report” судалгааны 2022 оны тайлан өчигдөр нийтлэгджээ.
Судалгааг авахдаа тухайн орны нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ, иргэдийн нийгмээс дэмжлэг авах боломж, эрүүл аж төрөх боломж, амьдралын сонголт хийх эрх чөлөө, өгөөмөр байдал, авлига зэрэг үзүүлэлтүүдээр хэмжсэн байна.
Монгол улс судалгаанд хамрагдсан дэлхийн 146 улсаас 68 дугаарт эрэмбэлэгджээ. Харин БНХАУ 72, Орос улс 80 дугаарт тус тус эрэмбэлэгдсэн байна.
Дэлхийн хамгийн аз жаргалтай иргэдтэй 10 улсыг жагсаавал:
- Финланд
- Дани
- Исланд
- Швейцар
- Нидерланд
- Люксембург
- Швед
- Норвеги
- Израил
- Шинэ Зеланд
Хамгийн аз жаргалгүй иргэдтэй 10 орныг жагсаавал:
- Лесото
- Ботсвана
- Руанда
- Зимбабве
- Ливан
- Афганистан