Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан өнөөдөр болж өнгөрсөн. Өнөөдрийн хуралдаанаар АН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хэлэлцээд, УДШ-ээс гаргасан 38 дугаар тогтоолыг тайлбарлаж өгөхийг хүссэн хүсэлтийг хэлэлцээд тайлбарлах шаардлагагүй гэж үзсэн. Тэгвэл уг шийдвэр нь өнгөрсөн аравдугаар сард болсон Ардчилсан намын "Онц их хурал"-ыг хүчин төгөлдөр гэж үзэж буй хэмээн УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн талын АН-ынхан үзэж буй ажээ.
Тодруулбал, "УДШ Ардчилсан намын ҮБХ-г хүчин төгөлдөр гэж үзсэн шийдвэрээ тайлбарлах шаардлагагүй гэж үзлээ. Өнөөдөр УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдаан болж АН-ын “Онц Их хурал”-ыг зарласан ҮБХ-ны гишүүдийг хүчин төгөлдөр гэж үзсэн шийдвэрээ баталлаа.
Өнгөрсөн хугацаанд С.Эрдэнэ УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдааныг удаа дараа үгүйсгэж, 38-р тогтоолоор батлагдсан ҮБХ-ны гишүүдийг хүчин төгөлдөр бус гэж тайлбарласаар ирсэн. Тиймээс АН-ын ХЭГ-ын дарга, УДШ-д АН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Очир 38-р тогтоолыг тайлбарлаж, үнэхээр ҮБХ-ны хурал хүчин төгөлдөр биш бол тайлбарлаж өгнө үү гэсэн хүсэлтийг өгсөн билээ. Тиймээс Улс төрийн намын тухай хуулинд заасан АН-ын төлөөллийн төв байгууллага ҮБХ-нь хүчин төгөлдөр бөгөөд түүний зарласан аливаа шийдвэр хууль ёсны юм" хэмээн мэдэгдэл гаргажээ.