Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БЗД-ийн Засаг дарга асан Т.Баясах нарын хэргийг дахин хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 1 секунд

Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Т.Баясах нарын дөрвөн хүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан боллоо. Улмаар тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяагийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай захирамжийг хүчингүй болгон дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.

Сануулахад, Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Т.Баясах нар нь Газар зохион байгуулалтын албаныхаа эрх бүхий ажилтнуудаар дамжуулж, Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүс дэх газрыг ИТХ-ын Ажлын албаны Аж ахуйн тасгийн дарга Ш гэх албан тушаалтны эзэмшилд шилжүүлсэн хэрэгт холбогдож шалгагдаж буй юм.

Тэднийг Т.Баясах нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-т зааснаар "Албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан" гэсэн үндэслэлээр буруутган шалгаж байна.

ЭМЯ: Сүүлийн 24 цагт 161 тохиолдол бүртгэгджээ
ЭМЯ: Сүүлийн 24 цагт 161 тохиолдол бүртгэгджээ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.