Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зохиолч Б.Шүүдэрцэцэг МУСГЗ боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд
Гэрэл зургийг mpa.mn

“Шүүдэр продакшн” ХХК-ийн захирал Баатарсүрэнгийн Тогтохбаяр /Шүүдэрцэцэг/-т Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ. Түүнийг туульсын зохиолын төрлөөр олон арван бүтээл туурвиж, “Домогт Ану хатан”, “Хотол цагаан гүнж”, “Уулсын домог Хотулун” тэргүүтэй томоохон хэмжээний зохиолуудаараа Монголын түүхнээ тодорсон баатарлаг, хүчирхэг монгол хатдын дүрийг товойлгон гаргаж, өнөөгийн охид, эмэгтэйчүүдэд урам зориг, үлгэр жишээ авахуйц даацтай бүтээлүүдийг туурвиж байгааг ийнхүү үнэлсэн байна.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, эмэгтэйчүүд, хүүхдийн хүчирхийллийг эсэргүүцсэн сэдвээр олон нийтийн анхаарлыг татсан нийтлэлүүд бичиж, нийгмийн оюун санааны амьдрал, ард түмнийг соён гэгээрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа юм.

Х.Мөнхжин: Хүүхдийн хүчирхийллийг бууруулахад багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг, эхчүүд чухал үүрэгтэй
Х.Мөнхжин: Хүүхдийн хүчирхийллийг бууруулахад багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг, эхчүүд чухал үүрэгтэй
 
НИТХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах нийслэлийн АН-ын хорооны хурал хаалттай үргэлжилж байна
НИТХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах нийслэлийн АН-ын хорооны хурал хаалттай үргэлжилж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.