Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Ариунзаяа: Өнөөдөр 15.00-16.00 цагийн дотор тэтгэврийн нэмэгдэл мөнгө иргэдийн дансанд шилжинэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 58 секунд

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Хөдөлмөр Нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээллээ. Тэрбээр "Ахмад настны тэтгэвэр нэмэгдүүлэх тогтоол нь НДС-аас олгож байгаа болон цэргийн албан хаагчдын тэтгэврийн хэмжээг 15 хувиар нэмэгдүүлэх, НДС-аас олгож буй тэтгэврийг 500 мянгад хүргэх, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 400 мянгад хүргэх юм.

Тэтгэврийг нэмэгдүүлэхдээ инфляцын түвшинтэй уялдуулан 15 хувь нэмэгдүүлж байна.

Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа 469 мянган иргэн буюу өндөр настан, тэжээгчээ алдсан, цэргийн тэтгэвэр, хөдөлмөрийн чадвараа алдсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд энэхүү нэмэгдэл үйлчилнэ.

Мөн өнөөдөр 15.00-16.00 цагийн дотор тэтгэврийн иргэдийн дансанд нэмэгдэл мөнгө орно" гэв.

ЗГ: Монгол Хятадын төмөр замын улсын хилийн шугам  дайран өнгөрөх цэгийг тохиролцох нот бичгийг хэлэлцлээ
ЗГ: Монгол Хятадын төмөр замын улсын хилийн шугам  дайран өнгөрөх цэгийг тохиролцох нот бичгийг хэлэлцлээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.