Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1196 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 640 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 556 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Ковид19-ийн шалтгаант дөрвөн нас баралт бүртгэгджээ.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 2836
-Хүндэвтэр 6097
-Хүнд 828
-Нэн хүнд 96 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 49064 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 9857 иргэн байна. Үүний 1154 нь жирэмсэн, 1935 хүүхэд байна.