Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дундговь аймгийн Луус, Хөвсгөл аймгийн Галт, Увс аймгийн Тэс сум хүнсний эрхийн бичиггүй сум болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Халамжаас хөдөлмөрт бодлогын хүрээнд сум, орон нутгийн удирдлагууд зорилтот айл өрхүүдтэй тулж ажиллаж, сургалт зохион байгуулж ажлын байраар хангаж хүнсний талонгүй сум болж байна.

Тухайлбал, 2022 он гарснаас хойших мэдээллээр Дундговь аймгийн Луус, Хөвсгөл аймгийн Галт, Увс аймгийн Тэс сум хүнсний эрхийн бичиггүй сум болжээ.

Ташрамд дурдахад Хэнтий аймгийн Баян-Овоо сум хүнсний талонгүй АНХНЫ сум болж байсан түүхтэй. Тус сумын Засаг дарга Д.Баянмөнх хэлэхдээ "Сумын "Халамжаас хөдөлмөрт" бодлогын үр дүнгээс харахад амьжиргааны түвшин доогуур иргэд төрийн халамжийг хүлээж амьдрах бус хөдөлмөрлөж, цалин хөлс авч, хамт олны дунд хөгжиж, өөрийн хүслээр таатай амьдарч болдог юм шүү гэдгийг иргэдэд ойлгож байна" гэж байв.

ГССҮТ: Өнгөрсөн онд 1578 хүн цана, чарганаас унаж бэртжээ
ГССҮТ: Өнгөрсөн онд 1578 хүн цана, чарганаас унаж бэртжээ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.