Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үндэсний хөрөнгө оруулалтын банк Монголбанкнаас 14 тэрбум төгрөгийн зээл авч, Эрүүл мэндийн даатгалын сангийн өрийг ТӨЛЖЭЭ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 24 секунд

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан боллоо. Хуралдаанаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсов.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Чингис хаан банкинд байгаа төрийн 140 тэрбум төгрөг төлөгдсөн үү. Үндэсний хөрөнгө оруулалтын банк арванхоёрдугаар сарын 1-нд 100 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Арванхоёрдугаар сарын 20-н хавьцаа 90 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Одоо хэдэн төгрөгийн үлдэгдэл байгаа вэ. Үүнтэй холбоотойгоор Монголбанкнаас Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд 14 тэрбум төгрөг зээлдүүлээд Эрүүл мэндийн даатгалын сангийн өрийг хаалгасан гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү. Монголбанк яахаараа төлбөрийн чадвар асуудалтай банкинд зээл олгодог юм бэ. Үндэсний хөрөнгө оруулалтын банк Эрүүл мэндийн даатгалын санд 14 тэрбум төгрөгийг өртэй байсан. Энэ өрийг Монголбанк зээл олгож төлсөн байна. Нэг үгээр, төрөөс зээл аваад төрийн мөнгийг төлсөн байна. Ингэж бусдын нүдийг хуурах хэрэг байна уу" гэлээ.

Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн "Чингис хаан банкны хувьд өрөө төлж барагдуулсан зүйл байхгүй байна. Төв банкны зүгээс төлбөрийг чадваргүй гэж дүгнэлт гаргасан. Удаа дараа дүгнэлт гаргаад явж байна. Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хувьд сүүлийн гурван сарын хугацаанд мөнгөн урсгалд нь өөрчлөлт орсон. 15 сая орчим долларын хөрөнгө оруулалт орж ирэн, тусгай сангуудын төлбөрийг төлсөн. Эрүүл мэндийн даатгалын сангийн өрийг төлсөн 14 тэрбум төгрөгийг Монгол банк оны өмнө шийдвэр гарган зээлдүүлсэн. Ялангуяа ковидын үед төлбөрийн чадвар алдагдсан банкинд зээл олгоно гэсэн түр журам батлаад хоёр жил болж байна. Тиймээс 14 тэрбум төгрөгийг шийдэж өгсөн. Мөн Үндэсний хөрөнгө оруулалтын банкны 76 тэрбум төгрөгийн өр хэвээрээ бий." гэлээ.

Б.Энхбаяр: Карентин 14, Мэдээллийн урсгал зэрэг контентуудыг хэдэн төгрөгөөр бүтээсэн бэ
Б.Энхбаяр: Карентин 14, Мэдээллийн урсгал зэрэг контентуудыг хэдэн төгрөгөөр бүтээсэн бэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.