Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цэргийн бүртгэл ирэх лхагва гарагаас эхэлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэл нэгдүгээр сарын 5-наас эхлэх талаар холбогдох байгууллагаас мэдээллээ. Бүртгэл энэ сарын 21-нийг хүртэл үргэлжилнэ.

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Иргэний үнэмлэх
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх
  • Ажлын газрын үнэмлэх
  • Цэргийн үүрэгтний үнэмлэхгүй бол 3х4 хэмжээтэй цээж зураг 2 ширхэг.
  • Иргэд өөрийн оршин суугаа хорооны Засаг даргын байранд очиж бүртгүүлэх юм байна. Түүнчлэн e-Mongolia гар утасны апп болон вэб хуудсаар, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хандан бүртгүүлэх боломжтой аж.

Цэргийн бэлтгэл албанд бүртгэлтэй байх насны хязгаар:

  • Дээд офицер /Генерал/-65 насны
  • Ахлах офицер -60 насны
  • Дунд офицер, ахлагч -55 нас
  • Эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч /иргэн/ 50 нас.
  • Цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг Зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн 3-т 100,000 төгрөгөөр торгох заалттай байна.
Маргааш Улаанбаатарт 11 хэмийн хүйтэн
Маргааш Улаанбаатарт 11 хэмийн хүйтэн
 
Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн талаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын суурин төлөөлөгчтэй санал солилцлоо
Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн талаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын суурин төлөөлөгчтэй санал солилцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.