Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗААВАР: 74 төрлийн үйлчилгээ эрхлэх бүртгэлийн хуудсыг хэрхэн авах вэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 36 секунд

Бизнес эрхлэгчид үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авахдаа төрийн таван байгууллагад хандан 9-12 төрлийн бичиг баримт бүрдүүлж, 2-3 гэрээ хийж, дунджаар 14-30 хоногийг зарцуулдаг байсан тогтолцоог халж, 74 төрлийн үйлчилгээ эрхлэх бүртгэлийн хуудсыг нэгдүгээр сарын 1-нээс эхлэн цахимаар авахаар боллоо.

Эдгээр 74 төрлийн үйлчилгээ эрхлэх бүртгэлийн хуудас авах талаарх зааварчилгаатай танилцана уу.

  1. Нийслэлийн мэдээ мэдээллийн нэгдсэн www.ulaanbaatar.mn портал сайтаар нэвтэрч, “Үйлчилгээ эрхлэх бүртгэл” цэсийг сонгон онлайн бизнес төвийн системд нэвтэрнэ.

2. “Үйлчилгээнүүд” гэсэн цэсийг сонгон цахимаар хүсэлт илгээх боломжтой үйлчилгээний жагсаалт гарч ирнэ. Үйлчилгээний төрлүүдээс өөрийн авах үйлчилгээг сонгон, үйлчилгээ авах цэсийг дарна.

3. Танилт нэвтрэлтийн “Дан системээр нэвтрэн” үйлчилгээг авна.

4. Үйлчилгээтэй холбоотой стандартын шаардлагатай танилцан “Зөвшөөрч байна” сонголтыг дарна.

5. Иргэн, хуулийн этгээдийн мэдээллийг оруулан “Үргэлжлүүлэх” талбарыг сонгоно.

6. Үйлчилгээний байршил, үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл оруулан “Үргэлжлүүлэх” талбарыг сонгоно.

Холбогдох баримт бичгийн мэдээллийг оруулж “Үргэлжлүүлэх” товчийг дарна. Мөн бүрдэл баримт бичгийг өмнө авч байсан эсэх мэдээллийг оруулснаар холбогдох байгууллагуудын албан хаагчид тантай ажлын үйлчилгээ эрхлэх явцад ажлын тав хоногийн дотор холбогдоно.

7. Онлайн бизнес төвийн үйлчилгээ эрхлэх бүртгэлийн системд хүсэлтийн мэдээллийг бүртгэж дуусаад “Илгээх” товчийг дарна.

Үйлчилгээ эрхлэх бүртгэлтэй холбоотой асууж тодруулах зүйлээ Нийслэлийн Төрийн үйлчилгээний нэгдсэн лавлах 1800-1200 утсанд холбогдон авах боломжтой.

ЭСЯ: Ганнамд Монгол иргэд хоорондоо зодолдсон
ЭСЯ: Ганнамд Монгол иргэд хоорондоо зодолдсон
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.