УИХ дахь Ардчилсан намын бүлэг цаг үеийн асуудлаар өнөөдөр /2022.01.03/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл УИХ дахь АН-ын бүлгийн даргатай холбоотой байр суурийг илэрхийллээ. Тэрбээр "Өнгөрөгч оны аравдугаар сард Д.Ганбатыг АН-ын бүлгийн даргаас огцруулах шийдвэрийг гаргасан. УИХ-ын дэгийн тухай хуулиар бүлгийн даргын албан тушаалыг дотооддоо, бүлгийн гишүүдийн ердийн олонхоор шийдвэрлэж явдаг хуультай. Тэгэхээр АН цаашид хэвийн үйл ажиллагаагаа явуулна. Олонхын шийдвэрт хүндэтгэлтэй хандана гэдэгт Д.Ганбат даргад итгэж байна" гэв.
“Д.Ганбат олонхын шийдвэрт хүндэтгэлтэй хандана гэдэгт итгэж байна“
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.