Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УОК: БНЭУ-д айлчлал хийж буй УИХ-ын дарга болон дагалдан яваа гишүүд, сайд нарыг буцаж ирэхэд нь тусгаарлахгүй

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 29 секунд

УИХ-ын дарга Г.Занданшатар болон УИХ-ын гишүүн А.Адьшаа, Б.Саранчимэг, Г.Дамдинням, С.Чинзориг, Ч.Ундрам нарын гишүүд, УУХҮ-ийн сайд Г.Ёндон болон бусад албан тушаалтнууд БНЭУ-д албан ёсны айлчлал хийж байгаа ба тус улсад омикрон хувилбарын тохиолдол бүртгэгдсэнийг албан ёсоор зарлаад байна. Тэгвэл омикрон хувилбар бүртгэгдсэн улс орнуудад зорчсон, дамжин өнгөрсөн Монгол Улсын иргэдийг тусгаарлан ажиглах байранд хувийн зардлаар 10 хоног тусгаарлах бол гадаадын иргэдийг Монгол Улс хүлээн авахгүй байх шийдвэрийг УОК-оос гаргасан. Энэхүү шийдвэрийн дагуу УИХ-ын дарга Г.Занданшатар болон бусад гишүүд, сайд нарыг 10 хоног тусгаарлах уу.

Энэ талаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүүгээс тодруулахад "БНЭУ-д айлчлал хийж буй УИХ-ын дарга болон дагалдан яваа гишүүд, сайд нарыг буцаж ирэхэд нь тусгаарлахгүй. Одоогийн байдлаар 28 улс оронд омикрон хувилбар бүртгэгдээд байна. Манай улсын хувьд голомтлон тархаж буй улс орнуудаас ирж буй иргэдийг 10 хоногийн хугацаатай тусгаарлаж байгаа. Шинэ хувилбар бүртгэгдсэн орнууд дундаас дотооддоо алдаагүй, тусгаарлалтад байхдаа батлагдсан тохиолдлууд ч бий шүү дээ" гэв.

Нийслэлийн 2022 оны төсвийг эцэслэн баталлаа
Нийслэлийн 2022 оны төсвийг эцэслэн баталлаа
 
Н.Мандуул: 500 сая ам.долларын бонд төгрөгийн ханшид дарамт учруулахгүй
Н.Мандуул: 500 сая ам.долларын бонд төгрөгийн ханшид дарамт учруулахгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.