Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хан-Уул дүүрэгт 16 айл ухсан, орон байрны хулгайчийг илрүүлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 0 секунд

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт энэ оны 6 дугаар сараас хойш 16 иргэний нийтийн болон амины орон сууцанд хууль бусаар нэвтрэн их хэмжээний хохирол учруулсан этгээдийг илрүүлжээ.

Дээрх хэргийг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлж, Сэлэнгэ аймгийн харьяат, өмнө 6 удаагийн ял шийтгэл эдэлж байсан, 31 настай Б гэгч үйлдсэн болохыг тогтоон мөрдөн шалгаж байна.

Тус этгээд камерын хяналтгүй, харуул хамгаалалтгүй айл өрхүүдийг сонгон авч хулгай хийдэг байсан байна. Тиймээс гэр, орон сууцаа камержуулах, харуул хамгаалалтын газартай гэрээ байгуулж хөршийн холбоогоо сайжруулснаар энэ төрлийн гэмт хэрэгт өртөх эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.

Завханы ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан нөхдийг төсвийн мөнгөөр сонгуульдсан хэмээн шалгаж эхэлжээ
Завханы ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан нөхдийг төсвийн мөнгөөр сонгуульдсан хэмээн шалгаж эхэлжээ
 
ОХУ-ын Санкт-Петербург хотноо Гирийн спортын Дэлхийн цомын тэмцээнд Монгол тамирчин Төрийн далбаагаа мандууллаа
ОХУ-ын Санкт-Петербург хотноо Гирийн спортын Дэлхийн цомын тэмцээнд Монгол тамирчин Төрийн далбаагаа мандууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.