Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШАДАР САЙД: Энэ долоо хоногийн сүүлээс хилийн 0 цэг дээрээс ачаа бараагаа солилцоно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 34 секунд

БНХАУ-ын Эрээн хот хилээ хаагаад сар гаруйн хугацаа өнгөрч байна. Харин хэзээгээр нээх эсэх нь тодорхойгүй байгаа юм. Энэ талаар Шадар сайд С.Амарсайханаас тодруулахад "Бүх хөдөлгөөн тээвэрлэлт хаагдсан, зогссон гэх мэдээлэл албан бус. Хятадын талаас шийдвэр гарсан бол ГХЯ, Хятадын талаар дамжуулаад албан ёсны шугамаар мэдээллээ өгөх зарчимтай. Өнөөдрийн байдлаар Замын-Үүд болон хил гааль тодорхой хэмжээнд хязгаарлагдмал байгаа. Ялангуяа автомашинаар тээвэрлэх. Төмөр замын ачаа тээвэр хэвийн явж байна.

Хятадын халдварын тохиолдол хяналтад байгаа учир хилийн авто тээврийн татан авалтуудаа нээх шийдвэр гарсан. Гурав хоногийн дараагаас үйл ажиллагаа хэвийн явагдаж эхэлнэ. Хилийн 0 цэг дээр ачаа бараагаа солилцоно. Манай талаас бэлтгэлээ хангасан. Хятадын тал ч мөн бэлтгэлээ хангасан. Хил орчмын хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах, ЗТХЯ-наас ажлын хэсэг гараад ажлын хэсэг газар дээр нь ажиллана. Ажиллах жолооч, тээвэрлэлт хийх төхөөрөмж зэргийг бэлтгээд явж байна. Ойрын өдрүүдэд Замын-Үүд боомтоор машинаар, чингэлэг тээврээр, ачаа тээврүүдээ авч эхлэх боломж нь бүрдэнэ. Хүний оролцоогүйгээр ачаа тээврээ 0 цэг дээр солилцоно" хэмээлээ.

ГХЯ: Эрээн-Замын-Үүд боомт дахь барилгын материалын импортыг түр хугацаанд зогсоолоо
ГХЯ: Эрээн-Замын-Үүд боомт дахь барилгын материалын импортыг түр хугацаанд зогсоолоо
 
Н.Батсуурь: Хүүхэд байгаа нь үнэн. Гэхдээ нэг удаагийн тэтгэмжээр хаасан. Харлуулах зорилготой ХУДАЛ мэдээлэл байна. Надтай өөрөө холбогдоогүй