Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТЕГ: 2.3 сая иргэний мэдээллийг хакердсан эсэх асуудлыг анхааран судлаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 29 секунд

Монгол Улсын 2,3 сая иргэний 4 сая орчим мэдээллийг 700 ам.долларын үнэтэйгээр худалдаалж байна гэх зар raidforums.com гэх хакеруудын сайтад байршсан асуудалтай холбогдуулан Тагнуулын Ерөнхий газраас дараах сэрэмжлүүлгийг гаргажээ.

ТЕГ: Монгол Улсын 2.3 сая иргэний мэдээллийг 700 ам.доллараар худалдах зар www.raidforums.com вэбсайтад 2021.10.06-ны өдөр байршсан ба энэ үеэс Тагнуулын байгууллага анхааран судлаж байна.

Тагнуулын байгууллага нь төрийн болон албаны нууцыг хадгалах, хамгаалах, ашиглах үйл ажиллагаа улсын хэмжээнд зохицуулах, хяналт тавих, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, төрийн болон онц чухал мэдээллийн сүлжээ, харилцаа холбооны аюулгүй байдлыг хангах, цахим аюул заналтай тэмцэх хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд дээрх асуудлыг шалгаж байна.

Тагнуулын байгууллага нь хуульд зааснаар өмчийн хэлбэрээр ялгаварлахгүйгээр байгууллага, аж ахуйн нэгжийн аюулгүй байдлаа хангах, бизнесийн нууцаа хамгаалахад нь мэргэжлийн туслалцаа үзүүлж ажилладаг болно. Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан хуулийн этгээд, аж ахуйн нэгжүүд хувь хүн, байгууллагын нууцад хамаарах мэдээллийн хадгалалт, хамгаалалт болон мэдээллийн аюулгүй байдлаа хангахад анхаарч ажиллахыг сэрэмжлүүлж байна.

Тагнуулын ерөнхий газар

Улаанбаатарт 3-5 хэм дулаан
Улаанбаатарт 3-5 хэм дулаан
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.