Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайдад донгодуулж, арга хэмжээ авахуулсан Ж.Сандагсүрэнг Д.Сумъяабазар дахин нэгдүгээр орлогчоор томилов

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 11 секунд

Улс төрийн хүрээнийхэнд албан тушаал, сандал ширээний тохиролцоо гэгч хэрээс хэтрэв бололтой. Тухайлбал, сүүлийн өдрүүдэд Хотын дарга Д.Сумъяабазарын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч, Нийслэлийн шуурхай штабын даргын "сэнтий"-н төлөөх хурган дарга нарын тэмцэл өрнөсөн. Харамсалтай нь, нэгдүгээр орлогчоор Ж.Сандагсүрэнг төрхөмд нь буцаах захирамж өнгөрсөн мягмар гаригт гарсан байна.

Харамсалтай нь хэмээн онцлохын учир нь, Ж.Сандагсүрэн 2020 оноос эхлэн нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор ажиллаж байгаад энэ оны хоёрдугаар сард Ерөнхий сайдад хатуу "донгодуулж", үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байв. Гэвч тэрбээр хоосон хоцроогүй. Тухайн үедээ Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогчийн албан тушаалд очсон байдаг. Гэтэл цар тахлын үед хийж хэрэгжүүлж байгаа ажил нь туршлага дутсан, хариуцлагагүй, уялдаа холбоогүй үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдсөн түүнийг ийнхүү есөн сарын дараа буцаан томиллоо.

"Нүгэлийн нүдийг гурилаар хуурав" гэхчлэн өмнө нь хариуцлага алдсан хүнээ эргүүлэн тавьж байгаа нь дэндүү увайгүй үйлдэл биш үү. Тухайн үедээ Р.Чингисийг томилж олон нийтийг тайвшруулчихаад асуудал мартагдаад ирэх далимаар нь чимээгүй гэгч Ж.Сандагсүрэнгээ томилж орхилоо. Ямартай ч энэхүү шийдвэрээрээ ард түмнийг хөнгөхөн шиг дөнгөчихнө гэж санасан бололтой.

Хэдийгээр улстөрийн томилгоо ч гэлээ чөлөөлсөн нэртэй өөрийнхөө халаасны хүнийг буцаан томилж байгаа Хотын дарга Д.Сумъяабазар, чадвар дутаж ажлаасаа чөлөөлөгдсөн ч төрхөмдөө буцаж байгаа Ж.Сандагсүрэн нарт ёсзүй гэж алга.

Тэдний эл үйлдэл "Ж.Сандагсүрэнд хариуцлага тооц" хэмээн үүрэгдэж байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төдийгүй ард түмнийг "тэнэг" хэмээн бодсон бололтой.

Авлига, албан тушаалын гэмт хэргээр ял эдэлбэл төрийн байгууллагад ажиллах эрхгүй болно
Авлига, албан тушаалын гэмт хэргээр ял эдэлбэл төрийн байгууллагад ажиллах эрхгүй болно
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.