Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Тулгат: Маргааш хуралдах АН-ын “Онц их хурал“ хүчин төгөлдөр бус учраас бид оролцохгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 9 секунд

АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, О.Цогтгэрэл даргатай АН-аас энэ сарын 5-нд намын "Онц Их хурал-ыг зохион байгуулахаар товлоод буй. Үүнтэй холбогдуулан М.Тулгат даргатай АН-аас тус онц их хурлыг хүчин төгөлдөр гэж үзэхгүй хэмээн мэдэгдэл гаргаж буйгаа мэдээллээ.

Энэ үеэр АН-ын дарга М.Тулгат "Намын их хурлыг хууль журмын хүрээнд ямар ч алдаа мадаггүй хийх шаардлагатай. УИХ-ын намрын чуулганаар улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн баригдсан. АН-д үүсээд байгаа нөхцөл байдал зөвхөн АН биш МАН болон бусад намуудад системийн асуудал байгаа. Маргаашийн хурлыг "Эвлэрлийн хурал" бус "Онц их хурал" нэртэйгээр хийх гэж байгаа юм байна. Хөдөө орон нутгаас намын гишүүд гарч эхэлсэн.

Хоёрдугаарт, үндсэн дүрэмд "Онц их хурал" гэсэн ойлголт байхгүй. Мөн албан ёсны их хурал байхын тулд төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг хэрхэн сонгох уу, яаж зарлах уу, бэлтгэл ажил зэрэг дүрмээр зохицуулагдах ёстой зүйл өрөөсгөл болчихож.

Тус хурлыг хойшлуулах саналыг хүлээж авахгүйгээр хурлаа хийхээр төлөвлөөд явж байх шиг байна. Жишээлбэл, миний хувьд оролцохгүй. Манай намын гишүүд очиж үгээ хэлэх, байр сууриа илэрхийлэх нь нээлттэй" гэлээ

АН-ын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү "Онц их хуралтай холбоотой мэдэгдлийг гаргаж байна. Тус мэдэгдлийг уншиж танилцуулъя.

"АН-д үүсээд буй нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд УИХ-ын нөхөн сонгуулийн өмнө 11 дүгээр сарын 5-нд Эвлэрлийн их хурал хуралдуулах саналыг гарган, талууд өнөөдрийг хүртэл яриа хэлцлүүдийг хийж ирсэн. Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй албан ёсны намын дарга тодорхой болоогүй байгаа хэдий ч аль аль тал хууль ёсны болох нь Улсын Дээд шүүхийн хүчинтэй байгаа 2017 оны тогтоол, Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны Ерөнхийлөгчийн болон УИХ-ын нөхөн сонгуулийн нэр дэвшилт, бусад төрийн байгууллагуудын лавлагаа зэргээс АН-ын үйл ажиллагаа дүрмийн дагуу, хэвийн үргэлжилж буйг нотолж байгаа. Хэдий тийм боловч намын удирдлагын зүгээс ойлголтын зөрүүтэй олон мянган гишүүд, дэмжигчдээ хүндэтгэн АН нэг цул болох үйл явцыг бодитой хэрэгжүүлэхийн тулд тодорхой асуудлууд дээр хүндэтгэлтэй хандаж, хамтран ажиллаж ирсэн билээ.

Намын цаашид ажиллах зарчим, дүрмийн өөрчлөлтийг нухацтай хэлэлцэн боловсруулах, их хурлын бэлтгэл ажлыг хууль дүрмийн ямар ч маргаан гаргахгүй байх, нягт нямбай явуулахад тодорхой хугацаа шаардагдаж байгаа тул Эвлэрлийн их хурлын товыг хойшлуулах саналыг гаргасан. Харамсалтай нь, Онц их хурал нь намын үндсэн дүрмийг зөрчсөн, зарласан байдал гаргах шийдвэр нь хүчин төгөлдөр бус, төлөөлөгчдийн бүрэлдэхүүн нь нэг талыг барьсан, гишүүдийн дунд бухимдал, үл ойлголцол үүсгэх сөрөг үр дагавартай. Хүч түрэмгийлсэн шийдвэрээр зохион байгуулагдаж байгаа тул эвлэрсэн, хамтарсан хурал гэж үзэж боломжгүй. Иймд үндсэн дүрмийн хүрээнд харилцан ойлголцож, талуудын оролцоог жигд хангасан хамтын шийдвэрээр шийдвэрлэх ёстой гэж үзэж маргааш болох Онц их хурлыг хүчин төгөлдөр гэж үзэхгүй болохыг нийт намын гишүүддээ мэдэгдэж байна" гэж дурдсан" гэлээ.

No photo description available.

Ээж нь төрсөн охиноо гурван удаа хутгалжээ
Ээж нь төрсөн охиноо гурван удаа хутгалжээ
 
Д.Ганбат: Сайд нар нь Фукуокт хүмүүсээ явуулдаг. Хайнанд ажилтан нь нас бардаг. 19 саяар сэтгүүлийн ширээ худалдаж авдаг зүйлийг харчхаад болохгүй юм байна гэдгийг Ерөнхийлөгч ойлгож төсөвт хориг тавьсан байх
Д.Ганбат: Сайд нар нь Фукуокт хүмүүсээ явуулдаг. Хайнанд ажилтан нь нас бардаг. 19 саяар сэтгүүлийн ширээ худалдаж авдаг зүйлийг харчхаад болохгүй юм байна гэдгийг Ерөнхийлөгч ойлгож төсөвт хориг тавьсан байх
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.