Засгийн газрын дөрвөн сайд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан "5-11 насныхныг Файзер вакцинд хамруулахаар судалж байгаа талаар мэдээллээ.
Тодруулбал “Вакцины хугацаа дуусах болоогүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Тийм ч учраас АНУ зэрэг орнуудын нэгэн адил "Файзер" вакцинаар 5-11 насны хүүхэд багачуудыгаа ч вакцинжуулах бүрэн боломжтой. Вакцин хангалттай улс орнууд эхнээсээ 5-11 насны хүүхдүүдээ вакцинжуулж эхэлсэн байгаа.
Гэхдээ Монгол Улсын хувьд одоогоор ДЭМБ, Эрүүл мэндийн яам зэрэг мэргэжлийн байгууллагын судалгаа, санал, зөвлөмж эцэслэн гарахыг хүлээж байна" гэв.