Коронавирусийн халдвар тусаад эдгэсэн ч, уушгиндаа ямар нэг эмгэгтэй бол цэрэгт татахгүй гэж Цэргийн штабаас мэдэгдсэн. Тэгвэл ковид тусаад эдгэрсэн хойноо цэрэгт татагдсан залуусын асуудал хэрхэх талаар эцэг эхчүүд ихэд анхаарал хандуулж байна.
Тэгвэл уг асуудалд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр "Ковид тусаад эдгэрсэн хойноо цэрэгт татагдсан залуусыг ажиглаж байгаа. Цэрэгт татах үедээ уушиг, болон биеийн өөрчлөлтийн маш нарийн шинжилж, оношилсон. Цэрэгт байх хугацаанд нь тохирсон норм, нормативаар үүрэг гүйцэтгүүлнэ" хэмээлээ.