Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Соёлын сайд Ч.Номин: Циркийг чиг үүргийнх нь дагуу ашиглах ёстой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 46 секунд

Улсын циркийн барилгыг 2008 онд менежментийн хувьчлалаар “Аса” групп эзэмших болсон. Гэтэл өнгөрсөн оноос эхтэй улсын циркийн барилгын засвар, шинэчлэлийн асуудал тал дээр өнөөдрийг хүртэл дорвитой хийсэн зүйлгүй байгаа нь иргэд олон нийт болон циркийн уран бүтээлчдийн бухимдлыг төрүүлээд буй. Тэгвэл цирктэй холбоотой үүсээд буй асуудалд Соёлын яам байр сууриа илэрхийллээ.

Соёлын сайд Ч.Номин "Монгол Улсын цирк бол соёлын салбарт томоохон хэмжээний экспорт хийдэг салбар. Циркийн уран бүтээлчид дэлхийн олон төрлийн циркийн урлагт очиж, Монголоо төлөөлж уран бүтээлээ туурвидаг.

Циркийн барилгын хувьд 1971 онд ашиглалтад орсон барилга юм. "Аса" групптэй хийсэн гэрээгээр чиг үүргээ тодорхой дурдсан. Ингэхдээ циркийн үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэн авч явна гэсэн чиг үүрэгтэй байгаа юм. Тэгэхээр Монгол Улсын Соёлын яамны хувьд цаашид циркийг үйл ажиллагааны хувьд циркийн чиглэлээр нь авч явах ёстой гэдэг дээр хатуу байр суурьтай байгаа.

Цаашид тухайн компанитай холбоотой болоод циркийн үйл ажиллагааг хэзээ эхлүүлэх, цаашид хэрхэн авч явах зэрэг асуудал дээр тогтмол байр сууриа илэрхийлж байх болно. Соёлын яамны хувьд, цирк бол үйл ажиллагааныхаа хувьд ч, гэрээ, чиг үүргийнхээ хүрээнд байх ёстой гэдэг дээр хатуу байр суурьтай байна" гэлээ.

Өчигдөр 102 иргэн согтуугаар жолоо барьж, 125 хүн эрүүлжүүлэгджээ
Өчигдөр 102 иргэн согтуугаар жолоо барьж, 125 хүн эрүүлжүүлэгджээ
 
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГ: Нас барсан иргэн ДОХ-ын халдвар дамжуулах боломжгүй хүн байсан. Задлан хийсэн эмч болон үйлчлүүлэгчдэд ХАЛДВАР ДАМЖИХ ЭРСДЭЛ БАЙХГҮЙ
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГ: Нас барсан иргэн ДОХ-ын халдвар дамжуулах боломжгүй хүн байсан. Задлан хийсэн эмч болон үйлчлүүлэгчдэд ХАЛДВАР ДАМЖИХ ЭРСДЭЛ БАЙХГҮЙ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.